Өнөөдөр манай зочноор зохиолч Цэндийн Байгалмаа буюу та бидний мэдэх блогчин Болжмор эгч оролцож байна. Энэ ярилцлагыг 4 сарын 26-нд авсан юм.
Таны хамгийн анхны бичсэн зохиол? анх зохиол бичих болсон тухайгаа?
Ц.Байгалмаа: Миний хамгийн анхны зохиол маань “Мянган жилд ургах ганц сарнай”
Хүний нутагт хийх зүйлээ олж ядаж байхдаа нэгэн найзынхаа хэлсэн амьдралаар нэг хуудас өгүүллэг бичиж үзмээр гэнэт санагдаад, тэгээд л эгч нь үүнийг бичсэн дээ.
Блогтой ч танилцаж амжаагүй байхдаа цаасан дээр бичиж байлаа.
Аанхан, их өвөрмөц зохиол байсан. далд байсан зүйлийг гаргасан гэж боддог?
Ц.Байгалмаа: Мэдэхгүй юм даа түүнээс бодит зүйл нь тэнд байсан охины нөхөр нь найзтай нь суучихсан тэр нь л бодит.
Эхлээд цаасан дээр хоёр гуруун бичгийн цаас л байсын тэгээд блогтой ч танилцлаа.
Тэрэн дээрээ бичиж эхэллээ тэгээд л уншигчид хөглөөд хамтдаа цаашаа үргэлжлүүлсэн
Би хэдэн сард блогт орж ирлээ байз, ямарчиг байсан анх санааг нь гаргаж ирсэнээс хойш лав тав зургаан сар болсон байхаа хэхэ
Аанхан, та миний мэдэх анхдагч блогч хөтлөгчдийн нэг. Та блогтой болсон тухайгаа хуучлаач?
Ц.Байгалмаа:: Анх чатаар хэсдэг байлаа, тээд нэг хүнтэй танилцтал тэр надаас
- шүлэг сонирхдог уу? л гэнэ
тэгэлгүй яахуу би дуртай гэсэн.
- би бичдэг ш дээ чи сонирхох уу? гэхээр нь тэгий л дээ гэсэн.
Чи блог мэдэх үү? гэхээр нь бантахдаа
аанхан чи надаа блогоосоо дөрвөн мөрт бичээд явуулчих? гэж хэлж билээ, хэхэ.
Ингэж хөглөж хөглөж л эгч нь блогтой болсон доо.
Хөгжилтэй, гоё түүхтэй танилцсан байна шүү.
Ц.Байгалмаа: тэхх....хэхэхэхэ
Та Болжмор гэдэг нэрийг яагаад сонгож авсан бэ?
Ц.Байгалмаа: Миний охин анх надаа цэцэрлэгт ороод нэг шүлэг уншиж өгч байсан нь ер санаанаас гардаггүй юм
Болжмор болжмор хөөрхөн дөө
Боов талханд дуртай даа гээд охиноо санаж байсныг хэлэх үү тэр шүлэг бодогдоод тэгээд л Болжмор гээд авчихсан даа
Та хүүхдийн тухай блогтой байсан тийм ээ?
Ц.Байгалмаа: Хүүхдийн блогийг би охиндоо анх нээж өгч байж билээ.
Таны банжиг монита тоглоомд дуртай. Та уламжлал болгон ахиж хийх үү?
Ц.Байгалмаа: Тэгнээ, хийнэ л гэж бодож байгаа, арван жилд байхдаа манай ангийнхан их тоглодог байсан юм.
Сүүлд бичсэн Хайр үргэлжилсээр зохиолынхоо тухай талаар? эхний хэсгийг нь уншаад аймшгийн зохиол юм байна гэж бодож байсан.
Ц.Байгалмаа: Хэхэ, тэр санаа гэнэт л орж ирсэн.
Манай ангийн мобид ажилладаг залуу намайг нэг хайрын тухай кино зохиол бичээд үзэхгүй юм уу? гэлээ нэг өдөр.
Тэгээд ямар хайр? гэсэн чинь
- Тийм сонин хайр байдаг л хайр биш хоёр цагийг холбосон ч юмуу? гэхээр нь би тэрний санааг бичээд явуулсан л даа.
Тэгээд чимээгүй болчихоор нь би блог дээрээ задлаад бичсэн юм.
Аанхан, гоё зохиол байсан шүү...
Ц.Байгалмаа: Баярлалаа
Ээжээ хурдан ирээрэй зохиолын тухай тухай?
Ц.Байгалмаа: Тэрийг бас анх яаж бичих болсоноо мэдэхгүй, уншаад байсан миний амьдрал шиг байхаар нь би үргэлжлүүлээд өөрийнхөө амьдралаар биччихсэн.
Та шинэ өглөө сангийнхаа тухай танилцуулаач? Сангийн талаар мэдээллийг хаанаас авах боломжтой вэ?
Ц.Байгалмаа: Манай сангийн үндсэн зорилго нь эрүүл ирээдүйг бий болгох юм.
Би блог дээрээ одоогоор сангийнхаа дүрмийг бичсэн байгаа, тэгж байгаад дорвитой юм хийхээрээ оруулж байнаа.
Үндсэн зорилго нь бид өвчтэй хүүхдүүдэд мөнгө цуглуулах биш.
Харин эрүүл хэдий ч сурч боловсрох ирээдүй нь бүрхэг байгаа хүүхдүүдэд туслах зорилготой юм.
Хатуу сонсогдож байж магад уучлаарай
Тэгэхдээ манай санд тусламж хүссэн өвчний улмаас шаналж байгаа хүүхдүүддээ бид чадлынхаа хирээр тусалахыг боддог тусалж байгаа.
Харин эд бол манай сангийн үндсэн зорилго нь бишээ.
Тийм зүйлийг арван сан байсан ч хийхэд бэрх байх гэж бодож байна. нэг чиглэлийг сонгосон нь таалагдаж байна...
Ц.Байгалмаа: Угаасаа тийм сангууд зөндөө байгаа.
Бид ч гэсэн манай чиглэлийнх бишээ гээд хаячихгүй чадах хирээрээ л тусалж дэмжих болно бид миний монголчуудад нэг сайхан чанар байдын
Хэдий устаж байгаа ч ясны юм бол ясны л юм хойно тэр нь үнэртээд баярлуулаад байдаг юм даа.
Та гадаадад байгаа монголчуудын талаар ямар бодолтой байдаг вэ? Эх орноо голсон мэтээр ойлгох хүмүүс байх юм.
Ц.Байгалмаа: Харин тиймээ, тэр ч бүү хэл үхэхдээ л ясаа Монголдоо тавина даа гэж хувиа бодоод дургүй хүргээд байдаг юм.
Таныг эргэж ирсэн болохоор асуусан юмаа. тэнд байгаа монголчуудын талаар?
Ц.Байгалмаа: Би мэдэхгүй юмныхаа талаар юу ярихав дээ, нийлдэг байсан хэд минь гайгүй хүмүүс байсан болохоор би гайгүй гэхүү?
Эсвэл тэнд байхдаа монголчуудын талаар сонсож байсан элдэв юмаа бодоод тийм ийм гэх үү
Үнэндээ эгч нь монголчуудтайгаа тэгж их уулзаад байдаггүй байсан юмаа.
Монголчууд ч хаа ч ямарч нөхцөлд өөрийгөө аваад явчих чадвартай улсууд шүү л гэе дээ
Банжиг блог танд юу өгсөн бэ?
Ц.Байгалмаа: Надад олон юм өгсөн дөө. Сайхан анай, өөрийгөө нээх чадвар, бас өгүүллэг бичих боломж, сайхан найз нөхөд гээд...
Хамгийн гол нь банжиг намайг ганцаардлаас хамгаалж байсан.
Миний ганц айдаг зүйл бол ганцаардал юм шүү дээ.
Ганцаардал гэдэг зүйлээс айдаг бусад хүмүүст айдсаа дарахад та юу зөвлөх вэ?
Ц.Байгалмаа: Өөрийгөө ял, бүү шантар битгий өөртөө зав гаргаж бай л гэе дээ.
Хүн ер нь завгүй байх тусмаа ганцаардлыг мэдэрдэггүй байх шиг байдаг юм.
Та одоо охинтойгоо хамт байгаа юу?
Аанхан, анай нь охинтойгоо аавтайгаа ээжтэйгээ байна даа
Таны охин одоо хэдэн настай вэ?
8 настай.
Өө, тийм том юм уу?
Ц.Байгалмаа: Хэхэ, тийм шүү дээ яасан?
Би нэг л жоохон гэж төсөөлөөд байсан. Таны дээр хайрын бурхны минь төрсөн өдөр гэсэн бичлэгийг уншаад.
Ц.Байгалмаа: Наддаа л жаахан доо
Та охиндоо ямар нэр өгсөн бэ?
Ц.Байгалмаа: Анударь
Монголд ирээд охинтойгоо уулзахад ямар байсан бэ?
Ц.Байгалмаа: Аз жаргал гэдэг л тэр байсан даа. Хэмжээлшгүй их аз жаргал.
Хүсэл мөрөөдөл минь итгэж чадахааргүй аз жаргал байсан.
Гоё юмаа, охин чинь олон зүйл асууж байсан уу?
Ц.Байгалмаа: Үгүй юу ч асуугаагүй.
Миний охин угаасаа их биеэ даачихсан л даа.
Тэгж хүүхэд шиг юм юмруу ороод байдаггүй юм.
Хэлэхээр за гэнэ тэрнээс өөрөө бол асуухгүй.
Тэр бүү хэл аавтайгаа ярьчихаад юу ярьсанаа надаа хэлдэггүй хүүхэн дэээ гэж
Аанхан, өвөө эмээ дээрээ өссөн хүүхэд илүү хүмүүжилтэй байдаг уу?
Ц.Байгалмаа: Магад л юм хүмүүжилтэй ч гэж илүү дотогшоо болдог юм болов уу?
Тэрнээс аав ээж дээрээ байгаад ч хүмүүжилтэй зөндөө л хүүхдүүд байна шүү дээ.
Дотогшоо гэж зожиг талдаа хүүхдийг хэлж байгаа юу? эсвэл...
Ц.Байгалмаа: Зожиг ч юмуу эсвэл үгээ хянаж ярьдаг, илүү дутуу юм ярьдаггүй.
Гэхдээ энэ миний л охин шүү дээ хүн бүр өөр өөр болохоор миний охины уг зан нь ч ийм байж болох юм
Би охиноо юм хүсэхэд хэзээ ч үгүй гэдэггүй.
Жишээ нь үсээ тайруулж чолк тавиул яах бол гээд байхаар нь нэг өдөр үсчинд дагуулж ороод хэлсэнээр болгосон юм.
Одоо түүнээс хойш би дахиж хэзээ ч үсээ тайрахгүй бас чолктой болохгүй гэдэг болсон
Угаасаа ганц хүүхэд ч биш том хүн ч гэсэн хорих тусам тэмүүлдэг биз дээ?
Тийм ээ, улам зөрүүдлээд байдаг тийм үү?
Ц.Байгалмаа: Харин тийм, тэхээр загнаж зандарч биш зүгээр л хүсээд байгааг нь өөрт нь мэдрүүлчүүл дараа нь өөрөө тэрийгээ ойлгочихдог юм билээ.
Хүүхдийн ухаан багаддаггүй гэж зүгээр ч нэг хэлсэн үг бишээ.
Би одоо охиндоо хэлдэг юм.
Яахав зарим нь жаахан хүүхдэд арай эрт юм бишүү? л гэдэг юм. Гэхдээ л мэдэх ёстой юмаа багаасаа мэдэж өөртөө үлдээсэн нь дээр гэж бодоод.
Дариа, миний охин хоёрхон юман дээр ээжээсээ айхгүй байж болно
Ямар?
Ц.Байгалмаа: Нэгд: хэдэн настай ч байсан, нөхөртэй ч бай үгүй ч бай жирэмсэн болсон л бол хүүхдээ гаргана шүү
Хоёрт: Ямарч үед жаахан ч гэсэн уусан байх л юм бол битгий машин бариарай. Бүр хүн олдохгүй бол орхиод такси бариад ир, битгий таг чиг алга болж яваарай л гэж хэлдэг юм даа.
Эхнийх нь энгийн юм шиг мөртлөө олон чухал сэдвийг оруулсан байна шүү. Яаж ийм зөөлөн мөртлөө хариуцлагатай хэлж байнаа.
Ц.Байгалмаа: Би ер нь охинтойгоо их илэн далангүй байдым хатуудаа хатуу зөөлөндөө зөөлөн гэхүү дээ
Миний үг миний охинд хууль байдаг. Бид илэн далангүй байдаг болохоор л наймхан настай хүүхдэд балчир гэлгүй хэлдэг юм даа.
Анхныхаа хүүхдийг авхуулсанаас болж дахиж жирэмсэлж чадахгүй болсон олон ээжтэй би таарсан.
Эмэгтэй хүн хүүхэд гаргаж чадахгүй байна гэдэг жинхэнэ сэтгэлийн там юм шүү дээ.
Хүнд хүн илүүдэхгүй ээ, хожмын өдөр миний охин дагавар хүүхэдтэй байсан ч гэсэн охиныг минь хүнийх нь хувьд ойлгоод хайрлаад явах хүн л насаар нь жаргааж хайрлаж чадна тийм болохоор би ингэж хүссэн юм охиноосоо.
Аанхан, хоёр дугаарт байгаа нь энэ өдрийн тухай юм байна тийм үү?
Ц.Байгалмаа: Тийм ээ...
Та хүүхдэд, өсвөр насныханд зориулсан зохиол шинээр бичих үү?
Ц.Байгалмаа: Мэдэхгүй, сэдэв олуул бичих байхаа.
Аз жаргал гэж юу вэ? аз жаргалтай амьдрахын тулд?
Ц.Байгалмаа: Аз жаргал бол мэдрэгдэх нүдэнд үл үзэгдэгч юм гэж боддог юм.
Хүн өөрөө л аз жаргалыг бий болгоно. Бүх л юмнаас аз жаргалыг харж хүртэж болно.
Тэрнээс баян цатгалан, од гэдэгтээ биш.
Хүн өөрөө өөрөөсөө л аз жаргалыг олж харна даа
Ямарч хэцүү байсан тэр хэцүү дундаас сайхныг ялгаж харж тэмүүлэх л чухал.
Тэр сайхандаа тэмүүлж чадвал чи жаргалтай амьдарна.
Эгч нь ингэж л боддог юм.
Аанхан, таны ойрдоо хийхээр төлөвлөж буй зүйлийг сонирхож болох уу?
Ц.Байгалмаа: Төлөвлөхийн хувьд их л зүйл төлөвлөөд л байна.
Сангийнхаа талаар, бас нэг ном хийх гээд үзээд байна барагдахгүй юмаа.
Тэр номыг хийчих юм бол зөвхөн монголчууд ч биш энэ дэлхийн хүссэн хүн бүр л ашиглаж болох ном юм л даа.
Улам сонирхолтой санагдаж байна шүү.
Ц.Байгалмаа: МОНГОЛ гэдэг улс энэ дэлхийд байдаг шүү гэж хирээрээ л чадлаараа хүмүүст мэдрүүлэх гэж эгч нь боддог юм, хэхэ
Их том юм бодож байгаа биз?
Маш гоё зүйл.
Ц.Байгалмаа: Тоглодог ном зүгээр ч нэг тоглоод л өнгөрөх биш тэр номыг тоглосноор өөртөө жаахан ч гэсэн юм мэдээд аваасай гэж хүсч байгаа юм.
Word search.г дэлхийн бүх улсыг хотуудаар нь хийж байгаа юм.
Африк тэр чигтээ улсуудаараа байж байгаа.
Ази европ америк.ийн улсууд нь тус тусдаа хотоороо, Антрактид бас бөөндөө.
Үзээд л байна одоогоор гучаад улсыг нь хийгээд байж байна даа.
Наяад улс байсан тус тусад нь хийхээр
Нэтээс л шүүсийн тэрэн дээр байгаагаар нь л хийнэ дээ өөр яахуу тэ хэхэ
Аанхан, хурдан тоглох юмсан...
Ц.Байгалмаа: Эгч нь хичээж л байна, энэ ондоо багтаачих санаатай.
Аанхан, газар зүйн талаар, хотуудын талаар мэдлэгэтэй болоход туслах ном удахгүй гарах юм байна...
Ц.Байгалмаа: Хэхэ, тэгээсэй л гэж бодоод хийхээр болсон юм эгч нь.
Энэ номны санааг манай цагаачлалын өмгөөлөгч өгсөн юм.
Би тэнд байхдаа АНУ-н мужуудаар бас ерөнхийлөгчдөөр нь хийсэн юм.
Гарчаад тэрийгээ тэнд нэг сонинд өгөөд өг тэх үү би ганцхан миний нэр Монгол гэдэг улсын минь нэрийг гаргахад л болоо гэсэн.
өмгөөлөгч: чи үүнийгээ сонинд өгчих юм бол патентаа алдана, чамд хэдэн төгрөг өгөөд л энэ чинь тэдний юм болно тэрний оронд чи өөрөө ном болговол дээр бишүү? гэхээр нь
Тийм үү, за би оролдоё сайхан санаа байнаа гээд л бодоод байсан юм. Тэгээд хайж олоод, сая сувилалд байхдаа хийчий гэсэн үнэхээр барагддаггүй шүү.
Аанхан, ийм мэдээ сонсох гоё байна шүү...
Ц.Байгалмаа: Баярлалаа
Сүүлийн асуулт. Та блог уншигчдад зориулаад миний асууж амжаагүй асуулт байвал хүргээч?
Ц.Байгалмаа: Банжиг надаа их зүйл өгсөөн та нартаа баярлаж явдаг шүү. Дандаа хамтдаа байж тусалж дэмжиж байдагт үнэхээр их баярлалаа. Би нь цаашдаа улам хичээх болноо. Хайртай шүү та нартаа.
Мөн дүүдээ ч гэсэн баярлалаа.
Одоо бидний үе ирсэн шүү залуучуудаа. Бүгдээрээ хойч үедээ халаглал төрүүлэхгүйн тулд ихийг хийцгээе хамтдаа гэж уриалж байна.
Зав гарган сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд баярлалаа.