Чи минь энэхүү захиаг уншиж байх яг энэ мөчид "2008" он гарч байх болно.
... Урин салхи илбэсэн зөөлөн бороо орж сэтгэл гуниглуулсан, навчис чимээгүйхэн хөлийн дор хөглөрөх тэр л сайхан улиралд тэр минь надад ирж билээ...
Түүнийхээ зөөлөн харц, ухаалаг бөгөөд намуухан дуу хоолой болон яриа, хөөрхөн,
энгийн хэрнээ ихэмсэг дүр төрх, халуун үнсэлт,энхрий тэврэлтэнд нь би бүхэл биеэрээ уусан шингэсэн сэн...
Бидний хөгжилтэй бас гунигтай олон гоё болзоонууд миний сэтгэлд дурсамж болон үүрд үлдсэн...
Би түүнийгээ харахаар л зүрх минь хүчтэй догдолж бяцхан цээжинд минь багтаж ядна...
Түүндээ хэлнэ, ярина гэж байсан бүхий л зүйлээ мартаж орхидогсон...
Би түүнрүүгээ өөртөө баймгүй зориг гарган очдог байж дээ...
Ичингүйрэн чамайг харан зогсох би, тэрнийхээ халуун атгалт, зөөлөн үнсэлтэнд яг л жаахан хүүхэд шиг болчдог...
Түүнтэй танилцаад удаагүй байхдаа бичсэн шүлэг:
Саяхан танилцсан царайлаг залуу
Санаанд нийцсэн даруухан байлаа
Сайн мууг нь ялгаагүй ч
Сэтгэлд минь тэр хоногшлоо...
Энэ мөрүүд хэдхэн минутын дотор түүний минь утсанд очсон...
Delete - лээгүй бол одоо ч байгаа байх аа...
Түүдээ гомдож тунирхсан,үл ойлголцсон, баярласан, жаргалтай гээд хамт байсан мөч, сар бүр, ариухан гэнэн, нандин санагддаг. Одоо ч нүдэнд харагдсаар, бодогдсоор...
Тэнгэрт мянган одод түгж, салхи сэрчигнэсэн, жихүүн тэр намрын үдэш тэр минь гомдсон намайг аргадах гээд ч тэр үү, өөрийнхөө сэтгэлийг илэрхийлэх гээд ч тэр үү, илбэн таалж, энхрийлж цуг гээд ч тэр үү. Чимээгүйхэн алхсаар наддаа ирээд баяр баясгалан "Мишээлийг"бэлэглэсэн юм. Мишээлийгээ би байнга өхөөрдөн, нандигнаж явдаг юм шүү... Ангилал: Захидал, Тэмдэглэл
Responses
0 Respones to "Захиа - 2 Шинэ оны мэнд найзаа."
Post a Comment
Битогийн гэрт тавтай морил...