Зөвлөгөө #5 - Firefox-н тухай



Өнөөдөр firefox-н зарим хэрэгтэй гарын товчлуур болон вэб хуудас, блог хадгалах, шинэ хавтас үүсгэх, бичлэг хадгалах талаар үзэх болно.
А Firefox-н талаар товчхон:
та .com гэж төгссөн хаяг уруу орох гэж байгаа бол хаягаа бичээд ctrl+enter гэж дарвал таны хаягийн өмнө www хаягын ард .com гэж гарна.
та .net гэж төгссөн хаяг уруу орох гэж байгаа бол хаягаа бичээд shift+enter гэж дарвал таны хаягийн өмнө www хаягийн ард .net гэж гарна.
та .org гэж төгссөн хаяг уруу орох гэж байгаа бол хаягаа бичээд ctrl+shift+enter гэж дарвал таны хаягийн өмнө www хаягийн ард .org гэж гарна.
.com гэдгийн оронд mn эсвэл ru гэж гардаг болгохыг хүсвэл
хаягийн мөрөн дээр about:config гэж бичээд анхаарах бичгэнд i'll be careful, I promise дээр дарна. Тэгээд хамгийн дээр байх Filter хэсэгт browser.fixup гэж бичнэ.


Харин бусад net болон org гэсэн хаягийг солихыг хүсвэл
энэ нэмэгдэлийг татаж аваарай.
https://addons.mozilla.org/en-US/firefox/addon/443
солиход ийм хялбар харагдана.
вэб үзэж байгаад хаяг бичих мөрөнд очих  бол alt+d дараарай.
Хаягийн мөрний ард байх google-н хайх үг бичих цонхонд очих бол ctrl+k эсвэл ctrl+e дарна.
Холбогдох хаягийг шинэ tab-нд нээхдээ хулганы баруун товч дараад open link in new tab гэж сонгоно.
Зарим сайт, блогуудад энэ сонголтыг хаасан байдаг. Ийм үед ctrl+shift дарж байгаад хаяган дээр нэг дарахад шинэ tab-нд нээгдэнэ.
Хуудасны зорчсон түүхийг гаргахдаа ctrl+h гэж сонгоно. Бүх түүхийг устгахдаа ctrl+shift+del дарна.
Шинэ самбар үүсгэхдээ ctrl+t дарна. Олон самбар нээсэн үед шилжихдээ ctrl+page down,page up эсвэл олон самбар нээсэн үедээ ctrl+1,2 гэх мэтээр шууд очих самбарын дугаарыг бичиж болно.
Үзэж байгаа буюу одоо сонгосон байгаа самбарыг хаахдаа ctrl+w гэж дарна.
Вэбээ томоор үзэх буюу хаягийн мөр болон бусад зүйлийг хаах бол F11 дараарай. Хэвийн байдалд оруулахдаа мөн л F11 дарна.

Б Хавтас үүсгэх, хаяг хадгалах
Хамгийн эхэнд хавтас нээнэ. Үүний тулд хаяг бичих мөрний доор байх bookmark мөрөн дээр хулганы баруун товчоо дараад new folder гэж сонгоно. (Зураг 1)
Хэрвээ bookmark гэсэн мөр харагдахгүй байвал view цэснээс - toolbars - bookmarks toolbar гэж сонгоно.
(Зураг 1)
Эхний мөрөнд хавтасны нэрээ бичнэ. Жишээ нь зохиол бичдэг Болор-Эрдэнэ, Болжмор зэрэг блог.г хадгалах бол гэж байгаа тул Бблогчид-Уран зохиол гэж бичлээ. (Зураг 2)

             (Зураг 2)
Нэмэгдсэн харагдаж байна (Зураг 3)
(Зураг 3)

Одоо хадгалах эхний блог уруу орно.
Тэгээд нэртэй хэсэгт хулганы баруун товчоо дараад bookmark this tab -г
сонгоно. Ctrl+D дарсан ч болно. (Зураг 4)
(Зураг 4)
Нээгдэх цонхноос Bookmarks menu-г сонгоно. (Зураг 5)

(Зураг 5)

Доош нээгдэх цэснээс choose буюу хаана хадгалахыг сонгоно. (Зураг 6)
(Зураг 6)
Нээгдэх хэсгээс саяны нэмсэн Бблогчид-Уран зохиол гэсэн хавтас сонгоод done дээр дарна. (Зураг 7)
(Зураг 7)
Хавтсанд орсон нь харагдаж байна. (Зураг 8)
(Зураг 8)
Нээхэд нэр нь урт харагдаж байна. Хэрэгтэй гэвэл богино Болжмор гэж хадгалж болдог.
Үүний тулд саяны хадгалсан хаяган дээр хулганы баруун товчоо дараад properties -г сонгоно. (Зураг 9)
(Зураг 9)
Нээгдэх цонхны name хэсэгт Блогийн нэр болох Би нисэх дуртай, би жиргэх дуртай, би амьдрах дуртай гэж харагдаж байна. (Зураг 10)
(Зураг 10)

Үүний оронд Болжмор гэж бичнэ. (Зураг 11)
(Зураг 11)
Одоо харахаар засагдсан харагдаж байна. (Зураг 12)
(Зураг 12)
Одоо дахин нэг хавтас нээгээд хаяг хадгалаад үзье.
 Бблог" - Зөвлөгөө, Smile гэсэн хавтас нээе. (Зураг 13)

Жиргээгийн блогийг хадгална.

Өмнөхтэй адилхан гэхдээ keyboard гэдэг дээр нь нэг гэж оруулна.
Энэ нь ямар учиртай вэ гэвэл хаягийн мөрөн дээр нэгийн тоо бичихээр
шууд Жиргээгийн блог гарна гэсэн үг.
За одоо дахин нэг Бблог гэсэн хавтас нээгээд саяны хоёр нээсэн хавтасаа
хадгалж үзье. Өмнөх аргаар бблог гэсэн хавтас нээнэ.
Одоо Бблогчид - Уран зохиол гэсэн хавтсан дээр очоод хулганы баруун товчоо дараад copy гэж сонгоно.

Тэгээд бблог хавтсан дээр очоод хулганы баруун товчоо дараад paste гэж дарна.
Мэдээж өмнөх хуулсан Бблогчид-Уран зохиол гэсэн нэртэй хавтас одоо хуулагдсан тул өмнө байсан хавтасыг устгана. Ингэхдээ баруун товчоо дараад delete-г сонгоно.

Одоо бол ийм цэгцтэй гоё харагдаж байна.

В Үүсгэсэн хавтасаа хадгалах талаар:
Bookmark цэснээс organize bookmarks-г сонгоно.
Нээгдэх цонхноос import and backup дээр дараад export html-г сонгоно

Хадгалах нэрээ бичээд save дээр дарна.
Харин хадгалсан энэ хаягуудаа оруулахдаа дээр байгаа шиг ороод
import html гэж сонгоно
Г хэрэгтэй бичлэгээ хэрхэн хадгалах талаар:
А- word програмд хуулж болно.
Б- вэб чигээр нь хадгалаад интернэтгүй газар ч энэ мэдээлэлээ унших бас боломжтой.
Үүний тулд
File цэсний save page as -г сонгоно.
Нээгдэх цонхонд хадгалах нэрээ бичнэ.

Нэг вэб болон хавтас үүсдэг. Мэдээж энэ нь тухайн нэг бичлэгийг л хадгалж байгаа юм.
https://addons.mozilla.org/en-US/firefox/ эндээс дуртай нэмэгдэлээ авах боломжтой.
Ашигласан сайтууд:
http://www.howtogeek.com/
2 http://support.mozilla.com/
3 http://www.webdesignbooth.com/
[Read More...]


Зөвлөгөө #4 - CD хадгалах



CD хадгалах:
Өмнө нь би компьютероо форматлаад дараа нь таниулагч диск, принтер.н, хуулж болдоггүй хамгаалалттай гээд олон диск хайдаг байсан. Харин одоо энэ асуудлыг амархан шийдэж сурсан. Та бүхэнд нэг програм танилцуулъя.
Ultra ISO програм нь үндсэн хоёр үүрэгтэй.
1 CD болон DVD бичих.
2 Virtual CD/DVD ROM үүсгэх.  
[Read More...]


Блог бичиж байгаа залууст өгөх бяцхан зөвлөгөө



Бүгдэд нь оройн мэнд. Банжин.нэт-ийн тусламж хэсэгтэй хамгийн эхэнд танилцаарай.
Криллээр бичих:
Ингэж бичихдээ:
1 monkey хэрэглээд хэрэггүй start цэс-рүү ороод -setings-control panel-regional language options гэж ороод english гэснийг mongolian болгоорой.
taskbar дээр гарах цонхноос MN гэдгийг сонгоно.
2 хөрвүүлэгч ашиглах
http://www.banjig.net/tools/converter/
энэ хаягаар ороод эхний цонхонд бичээд  windows-unicode гэдгийг сонгоод хөрвүүл гэснийг сонгоно.
Жишээ нь Monkey-р бичсэн бол ийм харагдана:

 

Үүнийг хөрвүүлэгчээр засахад ингэж харагдана:


Блогтоо зураг оруулах:
А) Шинээр зураг хуулах бол энд бичсэнийг уншаарай.
B) Өөр вэбээс зураг оруулах:
1. Зураг оруулахдаа шинэ бичлэг гэж доор байгааг сонгоно.

 
2. Одоо оруулах зургаа сонгоно. Энэ жишээн дээр Za4 блогийн сүүлийн
мэдээний зургийг авлаа.
Оруулах зурган дээрээ хулганы баруун товчоо дарна.
Нээгдэх хэсгээс View image-г сонгоно. 

3. Үүний дараа нээгдэх цонхноос хаягын мөрөн дээр байгаа зургийн зам-г хуулж авна.


Зургаа харахгүй шууд замыг нь хуулах бол copy image location-г сонгоно.
4. Одоо буцаад шинэ бичлэгрүүгээ ороод нээгдсэн цонхны зургийн хаяг гэсэн мөрөнд
хуулсан хаягаа paste хийнэ.

5. Үүний дараа insert дээр дарна.


Ингээд бид зургаа оруулж сурлаа. 

Холбоос оруулах:
Үг болон зурган дээр холбоос оруулах боломжтой.
Сайтуудад download now гээд зурган холбоос байдаг үүнийг хийхдээ
зургаа эхлээд оруулаад зурган дээр баруун товчоо дараад холбоос оруулах/засах гэдгээ сонгоно.Энэ жишээн дээр саяны зургаа авлаа.

Одоо оруулах холбоосоо сонгоно.
Энд би энэ зурагтай холбоотой бичлэг буюу зурган дээр дарахаар Үл таних эмэгтэй киноны дуутай бичлэг нээгдэхээр сонголоо.
Блогруугаа ороод гарчиг.н мөрөн дээр эсвэл цааш унших гэдэг дээр баруун товчоо дараад
copy link location-г сонгоно.

Үүний дараа бичлэгрүүгээ ороод холбоосын хаяг гэсэн дээр саяны хуулсан хаягаа оруулна.
Хаана нээгдэхээ сонгоно.
Гарчиг гэсэн дээр зургандаа хулганаа ойртуулахад ямар үг гарахыг бичнэ.


Блогтоо гишүүн урих:
Үүний тулд тохиргоо - Блогийн гишүүд гэж сонгоно.

Гишүүн урихдаа mail хаяг болон banjig id гэсэн хоёр сонголттой.
Банжиг айди гэдэг нь банжигт бүртгүүлсэн таны банжигт нэвтрэрдэг нэр.

Админ - Админ эрхтэй хэрэглэгч таны блогд олон зүйлийг хийх боломжтой. Бүх бичлэг засах, устгах, загвар солих зэрэг блогийг устгахаас бусад бүх зүйлийг хийх эрхтэй болно.

Редактор - Редактор эрхтэй хэрэглэгч нь бичлэгүүдтэй харьцах бүрэн эрхтэй болно. Хүссэн бичлэгээ устгах, засах эрхтэй болно.

Энгийн хэрэглэгч - Ийм эрхтэй хэрэглэгч нь бичлэг оруулах, оруулсан бичлэгээ засах эрхтэй.
Зөвхөн блогийн гишүүдэд гэж нууцалсан бичлэгийг үзэх эрхтэй.

Нэг сайн найзтайгаа харьцах юм уу, бие даалтаа солилцох гэх мэт бусдад харуулахыг хүсээгүй бичлэг оруулахдаа Харагдал: гэдгээс зөвхөн блогийн гишүүдэд гэсэн сонголтыг хийгээрэй. Энэ сонголт хийснээр дээр байгаа 3 эрхтэй хэрэглэгчээс өөр хүн үзэх боломжгүй болно.

Блогтоо видео болон дууг сонсохоор оруулах:
Youtube болон бусад сайт-аас видео оруулах бол энд дарж уншаарай.
4shared.com-с дууг сонсохоор оруулах заавар:


Загвар тал дээр:

Загвартаа том хэмжээтй зураг аль болох бага оруулж байгаарай. Нэг зургийг олон давтах нь
блогийг ачааллах хурданд эерэг нөлөөтэй.
Мөн блогтоо тоглуулагч оруулах үед автомат-р эхлэх-г хааж байгаарай. Таны блогийг үзэж байгаа хүн өөрөө ямар нэг дуу сонсож байгаа, эсвэл тайван байхыг хүсэж байгаа үед энэ үнэхээр залхуутай байдаг.
Олон вижет оруулах нь блогийг ачааллах хурдыг мөнгө удаан болгодог иймээс
цөөхөн хэрэгтэй вижет оруулж байгаарай.

Баннер оруулах:

Өөрийн баннер.н кодыг орууллаа. Доор байгаа гурван зүйлийг солиод аваарай.
<div align="center"><br /><a href="http://za4.blog.banjig.net/" target="_blank" title="Music Portal Za4">
<img src="http://img.banjig.net/d/bb/user_uploads/195910/ba22v_82633d9b.jpg" width="" />
</a></div>

Блогийн хаяг
Моузаа ойртуулахад гарах үг
Зургийн зам

SMS баннер оруулах:
Баннер оруулах дээр дарна

Нээгдэх цонхноос хамгийн эхэнд таалагдаж байгаа, сул байгаа хэсгийг чагтлана.
Зураг гэсэн хэсэгт зургийн замаа
Хаяг хэсэгт зурган дээр дарахад нээгдэх блогийн хаягаа бичнэ.


Бусад блогтой холбоотой зөвлөгөөг унших:
Skillmastar - Та бүхэн Гладиатор нэрээр нь сайн таних байх. - Түүний зөвлөгөөг унших
Жиргээ - Банжиг блогт инээмсэглэл түгээдэг хатагтай - Түүний зөвлөгөөг унших

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

1. jirgee | 2011-04-02 22:19:46
yo yadargaa...kkk
xaraad shuud zalxuurch baishd....

yamar zalxuugui bichee ve, mai xool id, yadraa bailgui
2. Бито | 2011-04-02 22:25:31
Жиргээ - За баярлалаа, амттай хоол байна...
3. negen_goe_az_jargal | 2011-04-02 22:31:44
жоорлочий
4. Бито | 2011-04-02 22:48:43
Нэгэн гоё аз жаргал - Аанхан, таалагдсан бол баяртай байна...
5. УУЖИМ | 2011-04-02 22:50:49
aanhan, suraltsnaa.
Ene geriin ezen saihan zalhuugui hun baih yumaa. Heregtei zuil ihtei gej ...
3 yaaj jorlodog yum bee. bi chadahgui bgaashdee deerees hoish.
6. Бито | 2011-04-02 23:05:16
Уужим - Баярлалаа, зөндөө гоё урмын үг байна...
7. jirgee | 2011-04-02 23:25:31
xooloo idtsen uu mai xuiten beer
8. Бито | 2011-04-04 00:10:44
Аанхан, ямар гоё халамжтай юм бэ...
[Read More...]


 

Заримдаа

Өнгөрсөн он жилүүдэд миний хийсэн бүх зүйл зөвхөн чиний төлөө л байсан. Зүүд зэрэглээ шиг өдрүүд өнгөрсөөр, чамтай байсан гоё өдрүүд дурсагдсаар... Анхны гэсэн бүхний эзэн чи шүү... Харсан, сонссон бүх л зүйл чамайг сануулах юм. Санаж байна...
Эхэнд очих Copyright © 2010 | Platinum Converted by HackTutors