Зөвлөгөө #5 - Firefox-н тухай



Өнөөдөр firefox-н зарим хэрэгтэй гарын товчлуур болон вэб хуудас, блог хадгалах, шинэ хавтас үүсгэх, бичлэг хадгалах талаар үзэх болно.
А Firefox-н талаар товчхон:
та .com гэж төгссөн хаяг уруу орох гэж байгаа бол хаягаа бичээд ctrl+enter гэж дарвал таны хаягийн өмнө www хаягын ард .com гэж гарна.
та .net гэж төгссөн хаяг уруу орох гэж байгаа бол хаягаа бичээд shift+enter гэж дарвал таны хаягийн өмнө www хаягийн ард .net гэж гарна.
та .org гэж төгссөн хаяг уруу орох гэж байгаа бол хаягаа бичээд ctrl+shift+enter гэж дарвал таны хаягийн өмнө www хаягийн ард .org гэж гарна.
.com гэдгийн оронд mn эсвэл ru гэж гардаг болгохыг хүсвэл
хаягийн мөрөн дээр about:config гэж бичээд анхаарах бичгэнд i'll be careful, I promise дээр дарна. Тэгээд хамгийн дээр байх Filter хэсэгт browser.fixup гэж бичнэ.


Харин бусад net болон org гэсэн хаягийг солихыг хүсвэл
энэ нэмэгдэлийг татаж аваарай.
https://addons.mozilla.org/en-US/firefox/addon/443
солиход ийм хялбар харагдана.
вэб үзэж байгаад хаяг бичих мөрөнд очих  бол alt+d дараарай.
Хаягийн мөрний ард байх google-н хайх үг бичих цонхонд очих бол ctrl+k эсвэл ctrl+e дарна.
Холбогдох хаягийг шинэ tab-нд нээхдээ хулганы баруун товч дараад open link in new tab гэж сонгоно.
Зарим сайт, блогуудад энэ сонголтыг хаасан байдаг. Ийм үед ctrl+shift дарж байгаад хаяган дээр нэг дарахад шинэ tab-нд нээгдэнэ.
Хуудасны зорчсон түүхийг гаргахдаа ctrl+h гэж сонгоно. Бүх түүхийг устгахдаа ctrl+shift+del дарна.
Шинэ самбар үүсгэхдээ ctrl+t дарна. Олон самбар нээсэн үед шилжихдээ ctrl+page down,page up эсвэл олон самбар нээсэн үедээ ctrl+1,2 гэх мэтээр шууд очих самбарын дугаарыг бичиж болно.
Үзэж байгаа буюу одоо сонгосон байгаа самбарыг хаахдаа ctrl+w гэж дарна.
Вэбээ томоор үзэх буюу хаягийн мөр болон бусад зүйлийг хаах бол F11 дараарай. Хэвийн байдалд оруулахдаа мөн л F11 дарна.

Б Хавтас үүсгэх, хаяг хадгалах
Хамгийн эхэнд хавтас нээнэ. Үүний тулд хаяг бичих мөрний доор байх bookmark мөрөн дээр хулганы баруун товчоо дараад new folder гэж сонгоно. (Зураг 1)
Хэрвээ bookmark гэсэн мөр харагдахгүй байвал view цэснээс - toolbars - bookmarks toolbar гэж сонгоно.
(Зураг 1)
Эхний мөрөнд хавтасны нэрээ бичнэ. Жишээ нь зохиол бичдэг Болор-Эрдэнэ, Болжмор зэрэг блог.г хадгалах бол гэж байгаа тул Бблогчид-Уран зохиол гэж бичлээ. (Зураг 2)

             (Зураг 2)
Нэмэгдсэн харагдаж байна (Зураг 3)
(Зураг 3)

Одоо хадгалах эхний блог уруу орно.
Тэгээд нэртэй хэсэгт хулганы баруун товчоо дараад bookmark this tab -г
сонгоно. Ctrl+D дарсан ч болно. (Зураг 4)
(Зураг 4)
Нээгдэх цонхноос Bookmarks menu-г сонгоно. (Зураг 5)

(Зураг 5)

Доош нээгдэх цэснээс choose буюу хаана хадгалахыг сонгоно. (Зураг 6)
(Зураг 6)
Нээгдэх хэсгээс саяны нэмсэн Бблогчид-Уран зохиол гэсэн хавтас сонгоод done дээр дарна. (Зураг 7)
(Зураг 7)
Хавтсанд орсон нь харагдаж байна. (Зураг 8)
(Зураг 8)
Нээхэд нэр нь урт харагдаж байна. Хэрэгтэй гэвэл богино Болжмор гэж хадгалж болдог.
Үүний тулд саяны хадгалсан хаяган дээр хулганы баруун товчоо дараад properties -г сонгоно. (Зураг 9)
(Зураг 9)
Нээгдэх цонхны name хэсэгт Блогийн нэр болох Би нисэх дуртай, би жиргэх дуртай, би амьдрах дуртай гэж харагдаж байна. (Зураг 10)
(Зураг 10)

Үүний оронд Болжмор гэж бичнэ. (Зураг 11)
(Зураг 11)
Одоо харахаар засагдсан харагдаж байна. (Зураг 12)
(Зураг 12)
Одоо дахин нэг хавтас нээгээд хаяг хадгалаад үзье.
 Бблог" - Зөвлөгөө, Smile гэсэн хавтас нээе. (Зураг 13)

Жиргээгийн блогийг хадгална.

Өмнөхтэй адилхан гэхдээ keyboard гэдэг дээр нь нэг гэж оруулна.
Энэ нь ямар учиртай вэ гэвэл хаягийн мөрөн дээр нэгийн тоо бичихээр
шууд Жиргээгийн блог гарна гэсэн үг.
За одоо дахин нэг Бблог гэсэн хавтас нээгээд саяны хоёр нээсэн хавтасаа
хадгалж үзье. Өмнөх аргаар бблог гэсэн хавтас нээнэ.
Одоо Бблогчид - Уран зохиол гэсэн хавтсан дээр очоод хулганы баруун товчоо дараад copy гэж сонгоно.

Тэгээд бблог хавтсан дээр очоод хулганы баруун товчоо дараад paste гэж дарна.
Мэдээж өмнөх хуулсан Бблогчид-Уран зохиол гэсэн нэртэй хавтас одоо хуулагдсан тул өмнө байсан хавтасыг устгана. Ингэхдээ баруун товчоо дараад delete-г сонгоно.

Одоо бол ийм цэгцтэй гоё харагдаж байна.

В Үүсгэсэн хавтасаа хадгалах талаар:
Bookmark цэснээс organize bookmarks-г сонгоно.
Нээгдэх цонхноос import and backup дээр дараад export html-г сонгоно

Хадгалах нэрээ бичээд save дээр дарна.
Харин хадгалсан энэ хаягуудаа оруулахдаа дээр байгаа шиг ороод
import html гэж сонгоно
Г хэрэгтэй бичлэгээ хэрхэн хадгалах талаар:
А- word програмд хуулж болно.
Б- вэб чигээр нь хадгалаад интернэтгүй газар ч энэ мэдээлэлээ унших бас боломжтой.
Үүний тулд
File цэсний save page as -г сонгоно.
Нээгдэх цонхонд хадгалах нэрээ бичнэ.

Нэг вэб болон хавтас үүсдэг. Мэдээж энэ нь тухайн нэг бичлэгийг л хадгалж байгаа юм.
https://addons.mozilla.org/en-US/firefox/ эндээс дуртай нэмэгдэлээ авах боломжтой.
Ашигласан сайтууд:
http://www.howtogeek.com/
2 http://support.mozilla.com/
3 http://www.webdesignbooth.com/


Responses

14 Respones to "Зөвлөгөө #5 - Firefox-н тухай"

Post a Comment

Битогийн гэрт тавтай морил...

 

Заримдаа

Өнгөрсөн он жилүүдэд миний хийсэн бүх зүйл зөвхөн чиний төлөө л байсан. Зүүд зэрэглээ шиг өдрүүд өнгөрсөөр, чамтай байсан гоё өдрүүд дурсагдсаар... Анхны гэсэн бүхний эзэн чи шүү... Харсан, сонссон бүх л зүйл чамайг сануулах юм. Санаж байна...
Эхэнд очих Copyright © 2010 | Platinum Converted by HackTutors