Youtube болон 4shared



Youtube сайтад видео бичлэг байрлуулах:
blogspot-д бүртгүүлсэн буюу google дээр gmail хаягтай бол тэр хаягаараа
шууд нэвтэрч болно. http://www.youtube.com/ хаягаар ороод ингэж орохдоо sign in гэдэг дээр дарна. 

Sign in гэж сонгохоор ийм цонх нээгдэнэ.
username дээр хэрэглэгчийн нэр.
password дээр нууц үгээ бичнэ.
Харин шинээр бүртгүүлэх бол http://www.youtube.com/ хаягаар ороод Greate account дээр дарна.
нэр, нууц үгээ сонгож бөглөөд i accept гэж сонгоод шинэ бүртгэлтэй болно.
Одоо файл хуулж үзье.
Дээд хэсэгт байгаа upload гэдгийг сонгоно.
Нээгдэх цонхны upload video гэдэг дээр дарна. Нээгдэх цонхноос өөрийнхөө оруулах видеог сонгоно.
Title хэсэгт - Харагдах ерөнхий нэрээ бичнэ. Жишээ нь Music portal Za4
description хэсэгт энэхүү видеоны тайлбарыг бичнэ. Мөн энэ видеог татах холбоос зэргийг оруулах боломжтой.
Tags гэдэг нь блогийн шошготой ойролцоо.
Category хэсгээс ерөнхий ангилалаа сонгоно.
Privacy нь ерөнхий харагдах байдал гэсэн үг.
Эхний сонголт нь хайлт хийсэн бүх хүнд энэ видео харагдана.
Дараагийн сонголт нь видеог үзэх хаяг авсан буюу таны хаягыг өгсөн хүнд харагдана
Сүүлийн сонголт нь зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчдэд харагдана.
Иймэрхүү байдлаар бөглөж болно.


Хуулж дууссаны дараа өөрийн бүртгүүлсэн нэрэн дээрээ дараад my videos гэж сонгоод
өөрийн файлуудаа харах боломжтой.
Иймэрхүү байдалтай харагдана.




Харин одоо 4shared.com д хэрхэн дуу байрлуулах талаар:
4shared.com-д дуунаас гадна бүх л төрлийн зүйл байрлуулах боломжтой. word, excel, rar -р хадгалсан тоглоом. Төрөл бүрийн install гэх мэт. Анх 2008 онд би бүртгүүлж байсан. Тэр үед нийт 5gb хэмжээтэй зүйл хадгалах боломжтой байсан. Харин одоо 10gb хэмжээтэй зүйл хадгалах боломжтой. Хуулж болох дээд хэмжээ нь 2gb хүртэл хэмжээтэй файлыг хуулах боломжтой.
Эдгээр нь үнэгүй ашиглах үед юм. Харин та төлбөр төлөөд эрх авснаар нийт 100gb хэмжээтэй зүйл хадгалах эрхтэй болно. Нэг файлын дээд хэмжээ 5gb болох юм.
Мөн нэг давуу тал нь gogo share шиг татахгүй 7 хоног болохоор хуулсан файл устахгүй. Миний хуулсан файл 3 жил байна. Гол нь сард нэг удаа энэ хаягаараа орж байх ёстой шүү... 
Дэлгэрэнгүйг эндээс уншаарай: http://www.4shared.com/features.jsp
За одоо бүртгүүлэх талаар:
http://www.4shared.com/ гэж ороод sign up дээр дарна.
Нээгдэх цонхны e-mail хэсэгт өөрийн и-мэйл хаягаа бичнэ.
Password хэсэгт нэвтрэх нууц үгээ зохиож бичнэ.
confirm password хэсэгт нууц үгээ давтан бичнэ.
Бүртгүүлээд ороход ингэж харагдана. Нээгдэх энэ цонхонд no гэж сонгоорой. Энэ программын талаар дараа дэлгэрэнгүй танилцуулна.


new folder дээр дараад шинэ хавтас үүсгэнэ. Дарахаар нээгдэх хэсэгт хавтасны нэрээ бичнэ. share гэж сонгох юм бол бусад хүмүүс энэ хавтсанд байгаа бүх зүйлийг харах эрхтэй буюу татах эрхтэй болно. do not share гэж сонгох юм бол энэ хавтас нийтэд харагдахгүй.


Жишээ болгоод Монгол дуу гэж бичлээ. Хавтас нээгдсэн харагдаж байна.
Одоо энэ хавтсанд дуу хуулж үзье. Хамгийн доор байх choose file буюу файл сонгох дээр дарна.


нээгдэх цонхноос дуугаа сонгоно.
Тэгээд upload гэсэн дээр дарна. Хэрвээ нэг дор олон файл хуулах бол more гэдэг дээр дараад файлаа сонгоно.


Хуулагдаж байгаа нь ингэж харагдана.
Хуулагдаж дуусаад дараах цонх гарна. Энд байгаа код нь дууг татах хаяг юм.




done дээр дараад хулганы баруун товчоо дараад properties гэж сонгоорой.



нээгдэх хэсгээс width гээд байгаа тоог нь хүссэнээр өөрчилнө. Энэ нь тоглуулагчийн өргөн юм. height нь урт. Ингээд өөрчилсөний дараа embed гэж эхэлсэн кодыг нь хуулж авна.
Ийм код байгаа: <embed src="http://www.4shared.com/embed/144615655/66ecd85d" width="320" height="200" allowfullscreen="true" allowscriptaccess="always"></embed>



Үүний дараа блогруугаа ороод шинэ бичлэг гэж ороод HTML код гэдэг дээр нэг дарна. Тэгээд саяны хуулсан кодоо paste хийнэ.


Одоо буцаад визуаль гэдгийг сонгоход доор байгаа шиг орсон байна.






Ингээд клип болон дуу оруулж сурлаа.


Responses

0 Respones to "Youtube болон 4shared"

Post a Comment

Битогийн гэрт тавтай морил...

 

Заримдаа

Өнгөрсөн он жилүүдэд миний хийсэн бүх зүйл зөвхөн чиний төлөө л байсан. Зүүд зэрэглээ шиг өдрүүд өнгөрсөөр, чамтай байсан гоё өдрүүд дурсагдсаар... Анхны гэсэн бүхний эзэн чи шүү... Харсан, сонссон бүх л зүйл чамайг сануулах юм. Санаж байна...
Эхэнд очих Copyright © 2010 | Platinum Converted by HackTutors