Шүлэг #2 Би чамд хайртай гэж...



Би чамд хайртай гэж
Итгэлт зүрхнээсээ хэлье
Тэнгэрийн зүг гараа дэлгэж
Оддын тоогоор хайраа шивнэе
[Read More...]


Ярилцлага: Х.Болор-Эрдэнэ



Өнөөдөр манай зочноор зохиолч Х.Болор-Эрдэнэ эгч оролцож байна.
Та анх блогтой болсон дурсамжаасаа хуваалцаач?
Х.Болор-Эрдэнэ: 1997 онд байх аа. "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байхдаа өөрийнхөө нэг өгүүллэгийг санаандгүй гүүглээр шүүж үзсэн юм. Тэгсэн чинь энд тэндхийн блогууд дотор нэлээд хуулагдаад явж байх юм. Зарим нь бүр өөрийнхөө нэрээр ч нийтэлчихсэн харагдсан. Тэгээд л нэгэнт ном болгоод хэвлүүлчихсэн бүтээлээ өөрийнхөө нэрээр нийтэлж, уншигчдад ойртох нь зөв юм байна гэж бодоод анх БЛОГМН дээр Нүцгэн шөнө нэртэй блогоо нээж байлаа.
Тэр өгүүллэг маань одоо "Дурласан цас" нэртэй дуу болчихоод байгаа "Дурлал" гээд өгүүлэг маань юм шүү дээ. Цас хүнд дурлажээ гээд л эхэлдэг.
Аанхан, банжиг блог танд юу өгсөн бэ? блог гэж таны бодлоор?
Х.Болор-Эрдэнэ: Өө, тэгээд тэр блогоос л эхлээд блог бол миний амьдралын нэг хэсэг болсон гэхэд болно доо. Анх "Нүцгэн шөнө" блогийг нээснийхээ дараахан "Амьдрах хүслэн" нэртэй цахим хөдөлгөөн өрнүүлж Заяа гээд охиныг Солонгост эмчлүүлэх зардлыг цахим залуус маань цуглуулж өгч байлаа. Тэр охин маань ч сайхан эмчлэгдээд эрүүл саруул болсон. Их л дуулиантайгаар блогчин болж байсан гэхэд болно шүү, хэхэхэ.
Тэгээд дараа нь банжиг, гого, вимо, бизнэтворк, дэлхий нэт гээд сайтууд дээр өөрийн нэр хаягаа бий болгож эхлэсэн.
Одоо бол банжиг дээр л төвлөрдөг болсон. Банжигт орсноос хойш зохиолуудаа илүү олон хүнд түгээж, бас нүүр тулж уулзаагүй ч сэтгэл хуваалцсан олон сайхан хүмүүстэй танилцсан даа.
Банжиг блогийн маань уншигч, блогчид надад "Би бид хоёр" нэртэй номыг маань хэвлүүлж өгч байсан юм. Бас энэ сайтын уншигчдын санаачилгаар "Диваажингийн хоригдлууд" ном маань дэлхийг тойрч, анхны номын цахим дуудлага худалдаанд орсон гээд л их олон сайхан зүйлсийг банжиг надад өгсөн шүү.
Манай Вафль, Тоопий, Сарнайх, Блогтой хүн гээд олон сайхан уншигчид маань энэ бүхнийг санаачилж байсныг хожим мэдээд маш их баярлаж явдаг даа.
Гоё зүйл болсон байна шүү... Таны анхны ном ямар нэртэй байсан бэ? Анх зохиол бичих болсон талаар?
Х.Болор-Эрдэнэ: Анхны ном маань "Нүцгэн шөнө" нэртэй өгүүллэгийн түүвэр байсан. Тэрнээс хойш одоо 22 орчим номтой болсон юм байна. Энэ хавартаа багтаад хүүхдэд зориулсан "Мөрөөдлийн цуврал" нэртэй өнгөт номуудыг хэвлүүлэхээр бэлтгээд байна. Зохиол бичихийн тухайд бол жаахан байхаасаа л хэл уран зохиолын хичээлдээ сайн, улс, дүүргийн олимпиадуудад зохион бичлэгээр байнга оролцож, шагнал урамшил авдаг байсан. Манайхан ном их уншдаг хүмүүс л дээ. Тэр утгаараа нөлөөлсөн зүйл их байсан байх гэж бодож байна.
Удахгүй гарах номын маань зургуудыг дандаа блогчин зураачид зурсан гэхээр сонирхолтой байгаа биз?
Аанхан, нэрийг нь дурдаач?
Х.Болор-Эрдэнэ: Тэр тухайд ном хэвлэгдэх үед л зарлана гэж бодоод байгаа. Бие даан хийж байгаа анхны хүүхдийн номын ажил болохоор ур дүйтэй блогчин залуус маань өөр өөрийн хувь нэмрээ сэтгэлийн сайхнаар ийн дэлгэн тавьж байгаа нь сайхан хэрэг. Энэ бол цахим залуусын зүгээс хүүхдүүдэд барьж байгаа нэг том бэлэг гэж бодож байна.
Шууд шууд нэртэй gogo-гийн блогчин, Батзориг гээд зураач залуу, манай Зүрхэнчимэг, гайхалтай уран сэтгэлт зураач Агай гээд зураачид ажилласан.
Аанхан, өмнө нь бас нэг хүүхдийн үлгэрийн ном хийж байсан байхаа?
Х.Болор-Эрдэнэ: Тийм ээ, Ирмүүн агентлагийн захиалгаар "Монгол ардын шилмэл үлгэрүүд" нэртэй 10 цуврал гарч байсан. Гэхдээ тэр нь тухайн агентлагийн санхүүжилтээр хийгдсэн ажил болохоор одоо тэдний харъяаны ажил болж таарч байгаа гэсэн үг л дээ.
Таны анхны зохиосон дуу ямар дуу байдаг бэ? Бас таны дуу хэрхэн бүтдэг тухай?
Х.Болор-Эрдэнэ: Анх чинь заа байз... Өөдөө, Ундралын дуулсан "Дурласан" гээд анхны эмэгтэй альтернатив дууг "Нисванис"-ын Амгаатай хамтран зохиож байсан юм байна.
Тэрнээс хойш одоо 20-ид дуу гарсан байна. Гэхдээ дуулагдаагүй, дуучид нь хайрлаад хожим цомог, тоглолтондоо дуулах гээд хойш тавьчихсан хэд хэдэн дуу бий.
Дуу бүтэх асуудал ч одоо голцуу ая зохиогчид, дуучдын хүсэлтээр л хийгддэг ажил болчихоод байгаа. Анх бол найз нөхдийн хүрээнд ярьж байгаад саналаараа дуу хийж байсан юм.
Тэрнээс хойш бэлэн хийчихсэн аяа бариад л дуучид өөрсдөө хүрээд ирдэг болчихож дээ.
Аанхан, сүүлийн үед кино болон жүжгийн дуу ихээр зохиож байгаа юм шиг санагдсан...
Х.Болор-Эрдэнэ: Яг ч өөрөө тэрнийг хийе гээд гүйгээд байсан юм байхгүй л дээ. "Хувьсал"-ын Цогоо анх "Ээждээ би хайртай" жүжгийн дууг хийлгэснээс хойш л тэр чиглэлийн дуунуудын захиалга ирдэг болсон ш дээ, хэхэ. Дараа нь "Би эр хүнд хайртай" дууг хийгээд хүмүүст их хүрсэн байсан.
Тэгээд л "Ми-15", "Үл таних эмэгтэй" киноны дуунууд гарсан.
Би чамд хайртай киноны тухай?
Х.Болор-Эрдэнэ: Тэр тухайд юу ярихав дээ. Багын л энэ киноны удаах ангийг бичихсэн гэсэн хүсэл яваад байсан. Хожим зохиолыг нь 20 жилийн дараах байдлаар бичээд "Монголчуудын амьдрал" сонинд цувралаар хэвлүүлж эхэлсэн. Тэгээд энэ санаагаа "Hero"-гийн Баатарт ярьсанаас хойш хоёр жилийн дараа энэ киног хийхээр болчихлоо гэсэн хариу ирсэн юм. Үндсэн зохиол буюу идеаг Батрэгзэдмаа биччихсэн байгаа. Чи кино зохиол дээр суугаад өгөөч гэсэн хүсэлтийн дагуу багын мөрөөдлөө биелүүлэхээр уухайн тас зөвшөөрсөн дөө.
Зохиолын үндсэн санаа нь тэр чигээрээ найруулагчийн л бодсон зүйлс байсан юм. Би бол үндсэн зохиолыг кино болгож задлах, кадр кадраар нь өрөх ажилд оролцсон хэрэг л дээ.
Гэхдээ надаас гадна бас олон мундаг хүнээс санаа асуусан гэж дуулдаж байсан. Нэр нь тавигдаагүй ч санаа оноогоо нэмэрлэсэн улс цөөнгүй байсан шиг билээ.
Тэгээд кино гарсаны дараа жил нь өөрийнхөө анх бичиж байсан эрэгтэй Золбоотой "Хорин жилийн дараа" туужаа ном болгон хэвлүүлж түгээж байсан юм.
Үндсэндээ бол энэ киног 2 хувилбараар бичиж, хоёр тууж хэвлүүлсэн гэсэн үг.
Болор7эрдэнэ гэдэг нэрийн талаар?
Х.Болор-Эрдэнэ: Миний л нэр ш дээ, хэхэ. Би долоогийн тоонд дуртай. Тэгээд л дунд нь 7 хавчуулчихсан юм.
Х.Болор-Эрдэнэ: Долоон бурханд сүсэглэн зальбирч явдаг хүн л дээ.
Аанхан, тэгвэл Совин гэдэг нэрээр уран бүтээл хийх болсон талаар?
Х.Болор-Эрдэнэ: Совин нэрээр "Ням гариг" сонинд ажиллаж байхдаа зөн билгийн мэдээллүүдийг их хийдэг байсан юм. Бага байхаас л намайг зөн, совин ихтэй хүүхэд гэлцдэг байлаа. Тэгээд л өөртөө энэ нэрийг өгчихсөн юм. Ээж маань миний зүүдийг байнга манаж, өглөө бүр асууж ярилцдаг байсан хэрэг. Тэр нь ч ихэнхдээ биелэлээ олно. Гол нь зөв тайлах асуудал л их чухал зүйл байсан даа.
Одоо ч зүүдэлж байгаа юу?
Х.Болор-Эрдэнэ: Мэдээж...
Үнэхээр сонирхолтой юмаа, саяхан Чабу зэрэг блогчид ... хийхгүй болохоор гэсэн бичлэг хийсэн байсан. Энэ талаар?
Х.Болор-Эрдэнэ: Яригдаад өнгөрсөн л асуудал ш дээ. Ганц хоёр хүн их эмзэгээр хүлээж авсан. Блогчид тэр байтугай дайралтад өртөж л байдаг. Чухам яагаад тэр асуудал дээр тэгж их эмзэглэснийг одоо ч ойлгохгүй л байна. Шидсэн үг бүхэнд атираад байх юм бол блогчид гэж улс энэ банжигт үлдэхгүй л байх. Ямар ч байсан миний л бодол төдий зүйл байсан гэдгийг ухаантай улс нь ойлгосон байх. Нэгэнт гаргаад хэлчихсэн үгний араас нэхэж гүйгээд байх хүсэл үнэхээр байсангүй. Тэгсгээд л орхичихсон.
Цаг хугацаа хэн нь хэн бэ гэдгийг харуулаад өгөх биз дээ. Хэлсэн үг л бол үг. Өөрийнхөө санааг гаргаад хэлчих эрхгүй юм бол блог хөтлөөд яах ч юм билээ.
Та одоо бичиж байгаа туужийнхаа тухай? Хишигт-ийн талаар?
Х.Болор-Эрдэнэ: Юу гэж?
Таны хүүхэд нас энд гардаг шиг байсан уу?
Х.Болор-Эрдэнэ: Ер нь бол бодит үйл явдлаас л сэдэвлэж бичиж байгаа хэрэг л дээ. Эхэндээ бол зүгээр л дурсамж маягийн зүйл бичихээр эхлүүлсэн юм. Тэгсэн чинь Хишигтийнхээ талаар хэлэх, бичих зүйл дэндүү их байсан. Тэгээд л ерөөсөө тууж болгоод хүмүүст хүргэчихье гэж шийдсэн юм. Одоохондоо би эрүүл мэндийн асуудлаас болоод намар хүртэл шургуу ажиллах боломжгүй байгаа л даа. Тэгээд зүгээр сууж байхаар өдөр өдрөөр нь бага багаханаар үргэлжлүүлээд байж болох хөнгөн хэлбэрийн зохиол барьж аваад байгаа минь л энэ.
Уг нь би өдөрт 8-10 цаг компьютер дээр суудаг юм. Одоо бол тэгж суух боломжгүй байгаа.
Аанхан, биеэ сайн бодоорой.
Сүүлийн асуулт. Та блог уншигчдад зориулаад миний асууж амжаагүй асуулт байвал хүргээч?
Х.Болор-Эрдэнэ: Хүмүүс хувь ертөнц мөн үү гэвэл хүн бүхэн л мөн гэж хариулах байх. Тэдгээр ертөнцүүдийн дотор ямар ч хувьсал, ямар ч өөрчлөлтүүд явагдаж байж болно. Гагцхүү бид энэ бүхнээсээ бага ч болтугай дотоод хөгжлийг л олж авах хэрэгтэй байх гэж боддог. Тиймээс хувьсан өөрчлөгдөж байгаа хувь ертөнц бүхнийг хүндэтгэж явдагаа хэлмээр байна.
Бас газар дэлхийгээ хайрлаж, өөрийгөө яг л ээж, аавынхаа тасархай гэж үздэг шигээ байгаль ээж, тэнгэр эцгийнхээ үргэлжлэл гэдгийг ойлгож, энэ тал дээр цахим залуус юм хийдэг байгаасай гэж хүсч явдаг даа.
Зав гарган сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд баярлалаа.

Сэтгэгдэлүүд:

1. Зүрхэнчимэг | 2011-05-02 22:44:02
TER SAIHAN BVTEELVVDIIG TESEN YADAN HVLEEJ BAIGAA HVNII NEGDEEE BIIN KK
2. Зүрхэнчимэг | 2011-05-02 22:46:16
BOLOR-ERDENE EGCHIIN HELSEN SHVVMJ URAMIIN VGS YAMAGT ZVRHEND MIN OIR BUUDAG SHUU URAN BVTEELIIN AMJILT HVSEI MON GER BVLDN BAS AZ JARGALIIN DEEDIIG HVSEN EROOYO !!!
3. E.C (зочин) | 2011-05-02 22:48:42
Дурлал өгүүллэгт нь дуртай, амжилт шүү...
4. ЗОЛЪЯ | 2011-05-02 22:52:12
Их сайхан ярилцлага болж.
Бидэнд ойр учраас шууд тусч байна.
Утга зохиолд улам дээшээ бадраарай гэж хүсье.
5. Зүрхэн халбага | 2011-05-02 22:55:05
Сайхан ярилцлага болжээ. Амжилт хүсье ээ
Болорэрдэнэ минь биеэ л бодоорой, юу гэнүү өдөрт хэдэн цаг суудаг гэнүү, удаан байна шүү
7. МөТу | 2011-05-03 15:16:04
Тийм шүү биеээ бодоод хааяада биднийгээ баярлуулахаа мартаагүй сайн бүсгүй.
8. consula | 2011-05-03 15:24:28
сайхан ярилцлага байна. үргэлжид оюуны шинэхэн талхыг халуунаар нь дэлгэж тавьж хавийн хүнийг тэтгэдэг буянтай бүсгүй шүү. аз жаргал, гэгээтэй бүхнийг хүсье.
9. DG (зочин) | 2011-05-03 15:41:38
Amjilt husei, olon hund hureh, saihan zohioluud, bas olon sain uilsuud chin ulam oodlon devshih boltugai!
Бито маань шуурхай бна шүү, амжилт хүсье. Уншсан, ерөөл үлдээсэн бүхэнд баярлалаа. Өөрийнхөө нэрийн хуудсан дээр бдаг бичил эссэ-өгүүллэгийг хувь ертөнц бүхэнд зориулъя.

АМЬ+Д+Р+Л

Амиа бод. Хувиа хичээ. Өөрийгөө хайрла. Намайг март. Гунигла. Гашууд. Өвдөлтийг мэдэр. Чи амьд АМЬ. Хорсож зана. Амьгүй хүмүүст автаж амиа өгөх хэрэггүй. Тэд чам руу ноцож байна. Учир нь чи АМЬД. Зөвхөн өөрийнхөө ертөнцийг цогцлоо. Өөртөө дурла. Өөрийгөө хайрла. Бас үзэн яд. Чамд энэ бүхэн таалагдана. Тэгээд хувилж болохгүй хувь болон АМЬДАР.
Харанхуйгаас харанхуйд зорчих энэ л замд чи гэрэл болон ирсэн. Салхинд савчих өнчин цамхагийн гэрэл чи хүн. Тэр гэрэлд тэмүүлсэн бүхнийг шатаа. Зайлшгүй ирэх үхлийн хүйтэн бороонд чи өөрөө ч өртөх болно. Тэгээд гүн харанхуйд удахгүй шингэнэ. Энэ бүхэн чинийх. Эргээд хар даа. Чи өөрөөрөө АМЬДРАЛ гэж бичсэн байна.
11. Бито | 2011-05-04 00:14:37
Аанхан, баярлалаа. Танд амжилт хүсье.
12. bestsniper | 2011-05-04 00:51:54
сайхан ярилцлага болжээ, Энэ хүний талаар ихийг мэдэж авлаа, мундаг аниа байна штэ
13. Julia_976 | 2011-05-04 01:01:12
Сайхан ярилцлаг болж. Болортоо улам их амжилт хүсье.
14. Light-Most | 2011-05-04 01:47:23
Энэ зохиолч эгчийн богино өгүүллэгүүд монголд хамгийн шилдэг нь байх аа.
15. bolorshuuder | 2011-05-04 02:05:40
Сайхан ярилцжээ. Диваажингийн хоригдол, Бито хоёртоо Аз жаргал хүсье.
16. xuu ni (зочин) | 2011-05-06 21:22:48
eejdee xAirtai..ene xorvoogin xamginsaixan eej min urt naslaaray,eejigee uiluulj baisand uuchlaray xuu ni tom bolnoo udaxguy
17. sunsunshine | 2011-05-08 11:45:07
Болор-Эрдэнэ эгчдээ аз жаргал эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Эрүүл мэнд хамгийн чухал нь шүү.Эрүүл бол бүх зүйлийг хийж бүтээх болно. Эрүүл мэнддээ сайн анхаараарай.
Бито:Сайхан ярилцлага болсон байна. Ажил болон амьдралд чинь аз жаргал хүсье
18. agai | 2011-05-08 21:03:40
manaid baigaa Bolor Erdeniin nomuudyg ene haviar amidarch bui mash olon mongol humuus damjuulan unshsan, tednii zarim ni goyo ym geed orhihod neg heseg ni ulam ih erch huch olj harin neg heseg ni blogyn haygiig nehseer avdag. bi ch nomoo haramlaad ugch yavuulahgui zuvhun gert unshaad yav gene. saihan yariltslaga boljee, Boloriin uguulleguudyg unshihaar uvuliin shunu gadaa suuj baigaad dulaahan gert oroh shig sanagddag ym
19. Cheburashka | 2011-05-09 00:17:11
Сайхан ярилцлага байна, Бито болон Болор-эрдэнэ эгчдээ баярлалаа.
АМЬ+Д+Р+Л=амьдрал-гоё юмаа.
Амиа бод. Хувиа хичээ. Өөрийгөө хайрла. Намайг март. Гунигла. Гашууд. Өвдөлтийг мэдэр. Чи амьд АМЬ. Хорсож зана. Амьгүй хүмүүст автаж амиа өгөх хэрэггүй. Тэд чам руу ноцож байна. Учир нь чи АМЬД. Зөвхөн өөрийнхөө ертөнцийг цогцлоо. Өөртөө дурла. Өөрийгөө хайрла. Бас үзэн яд. Чамд энэ бүхэн таалагдана. Тэгээд хувилж болохгүй хувь болон АМЬДАР.
Харанхуйгаас харанхуйд зорчих энэ л замд чи гэрэл болон ирсэн. Салхинд савчих өнчин цамхагийн гэрэл чи хүн. Тэр гэрэлд тэмүүлсэн бүхнийг шатаа. Зайлшгүй ирэх үхлийн хүйтэн бороонд чи өөрөө ч өртөх болно. Тэгээд гүн харанхуйд удахгүй шингэнэ. Энэ бүхэн чинийх. Эргээд хар даа. Чи өөрөөрөө АМЬДРАЛ гэж бичсэн байна.
20. otgoo (зочин) | 2011-05-09 16:53:38
yarilstlaga mash ih taalagdaj bn bolroo eghiin blogiig bainga ushdag shvv .bi ih zviliig uhaarch oilgoj bdag. er n ih uhaantai sanagddag yum er n iim setgejgeetei hvn ih howor bdag bh. dawtagdashgvi hvn shvv . hairtai shv nadad ugj bsan uhaarluudiin hariud baga ch gesen zviliig uguh yumsan gj ih hecheej ywdag yum .
21. amar (зочин) | 2011-05-09 16:56:57
taalagdlaa . zvvd er mash chuhal gj boddog . bi ch bas eejdee l yaridag . amjilt hvsii 2 land chin
22. УУЖИМ | 2011-06-06 12:34:05
yur ni l mundag hun gej bodoj hundelj yavdiin,,, blog-r ni zochloh durtai,


АМЬ+Д+Р+Л

Амиа бод. Хувиа хичээ. Өөрийгөө хайрла. Намайг март. Гунигла. Гашууд. Өвдөлтийг мэдэр. Чи амьд АМЬ. Хорсож зана. Амьгүй хүмүүст автаж амиа өгөх хэрэггүй. Тэд чам руу ноцож байна. Учир нь чи АМЬД. Зөвхөн өөрийнхөө ертөнцийг цогцлоо. Өөртөө дурла. Өөрийгөө хайрла. Бас үзэн яд. Чамд энэ бүхэн таалагдана. Тэгээд хувилж болохгүй хувь болон АМЬДАР.
Харанхуйгаас харанхуйд зорчих энэ л замд чи гэрэл болон ирсэн. Салхинд савчих өнчин цамхагийн гэрэл чи хүн. Тэр гэрэлд тэмүүлсэн бүхнийг шатаа. Зайлшгүй ирэх үхлийн хүйтэн бороонд чи өөрөө ч өртөх болно. Тэгээд гүн харанхуйд удахгүй шингэнэ. Энэ бүхэн чинийх. Эргээд хар даа. Чи өөрөөрөө АМЬДРАЛ гэж бичсэн байна.

AMIDRAL
[Read More...]


Ярилцлага: С.Мөнхбаяр



Өнөөдөр манай зочноор Magic choice сургалтын төвийн гүйцэтгэх захирал С.Мөнхбаяр оролцож байна.
[Read More...]


Ярилцлага: Болжмор



Өнөөдөр манай зочноор зохиолч Цэндийн Байгалмаа буюу та бидний мэдэх блогчин Болжмор эгч оролцож байна. Энэ ярилцлагыг 4 сарын 26-нд авсан юм.
[Read More...]


Ярилцлага: Анжигай



Өнөөдөр манай зочноор Банжиг нэт-ийн админ Анжигай ах оролцож байна...
[Read More...]


Ярилцлага: Мөнх-Од



 Өнөөдрөөс блогт ярилцлага гэсэн булан нээгдэж байна. 
 Эхний зочноор Ми-8 нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэн залуусын дурсгалд   зориулсан "Хайрлаагүй амь" киноны зохиолыг бичсэн Мөнх-Од оролцож байна.
[Read More...]


 

Заримдаа

Өнгөрсөн он жилүүдэд миний хийсэн бүх зүйл зөвхөн чиний төлөө л байсан. Зүүд зэрэглээ шиг өдрүүд өнгөрсөөр, чамтай байсан гоё өдрүүд дурсагдсаар... Анхны гэсэн бүхний эзэн чи шүү... Харсан, сонссон бүх л зүйл чамайг сануулах юм. Санаж байна...
Эхэнд очих Copyright © 2010 | Platinum Converted by HackTutors