Ярилцлага: Анжигай



Өнөөдөр манай зочноор Банжиг нэт-ийн админ Анжигай ах оролцож байна...
Та дуу хөгжимд багаасаа дуртай байсан уу? хар сарнай хамтлагт орсон түүхээсээ хуваалцаач?
7-р ангиасаа л бүжгийн дугуйланд яваад тэгээд л бүжгээр хэсэг амьсгалсан даа
Карерийн хамгийн оргил нь Хар сарнайн бүжигчин байсан үе байж дээ, анх олон ард, цэнгээнт бүжиг бүжиглэдэг байсан. Сүүлдээ орчин үеийн бүжигчин байсан.
Төгсгөлд нь нэг муухан шоуны найруулагч маягийн юм хийж байгаад миний кареер төгссөн дөө. хэ хэ
Аанхан,та хүүхдүүдээ урлаг.н хүн болгохыг хүсдэг үү?
Үгүй ээ, Тэд нар том болоод өөрсдөө хэн болохоо сонгоно биз
Аанхан, та банжиг блогт нэгдсэн түүхээсээ хуваалцаач?
Анх асуулт самбарт бичдэг байсан юм.
Тэгээд илүү боломжтой, илүү өөрийн гэсэн статустай энэ банжиг гэдэг зүйлийг сонгохоор шийдсэн дээ. Тэр нь 2007 оны намар.
Банжиг блог танд өгсөн зүйлүүдээс хамгийн чухал зүйл нь юу вэ? блогтой болсноор таны амьдралд яаж нөлөөлсөн бэ?
Танилын хүрээ өссөн. Гол нь бас өөрийн үзэл бодлоо хүмүүстэй хуваалцах сайхан боломжийг олгосон.
Банжиг нэтийнн админ болсон сэтгэгдлээсээ хуваалцаач?
Өө яахав банжиг нэг хэсэг хаагдах үед бүх хүмүүсийн адил л санаа зовж байсан. Тэр үед Банжигын админ одоо надтай хамтран ажиллаж байгаа Хүжий болон бас бус хүмүүс банжигаа ингээд аваад үлдчихмээр байна гэсэн саналууд тавьж байсан.
Тэгээд бас нэг төрлийн бизнес болгон бас хүмүүс үзэл бодлоо илэрхийлэх нэг том индрийг нь аваад үлдэе гээд л зориг гарган орсон.
Анх энийг барьж авах үедээ багагүй эрсдэл хийж байсан. Тэгээд одоо бас нэг үеэ бодвол гайгүй хөл дээрээ тогтчихлоо.
Хоёр томоохон өөрчлөлт гарсан
Ямар?
Нэгдүгээрт би блогчиноос гадна энэ байгууллагыг цаашид хэрхэн авч явах ачааг үүрэх "эзэн" нь болсон.
Хоёрдугаарт Банжиг.Нэт маань зүгээр нэг вэб сайт бус Монгол улсад хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулах компани болсон.
Гурван хүний хөрөнгө оруулалттай компани шүү дээ. ТУЗ-ын зүгээс намайг гүйцэтгэх захирлаар томилсон тул одоо өдөр тутамд эндээ ажиллан зарим нэг сайжруулалт бас "өөрчлөлтүүдийг" ч хийж байна. 
Банжиг нэтийг дахин сэргээсэнд баярлаж явдаг шүү. Банжиг нэтийн цаашдаа хийх ажлаас боломжтой бол нэг ажлыг танилцуулаач?
Энэ нь зөвхөн бусдад үзэл бодлоо илэрхийлэх, найзлан нөхөрлөх талбар байхаас гадна өөрөө өөрийгөө авч явах бизнес байх ёстой.
Ингэхийн тулд бидэнд хийх зүйл их байна.
Ямар ч байсан олон нийтийн анхаарлыг татан банжигруу хандах хандлагыг нэмэгдүүлэх маркетингийн олон хувилбарт хөтөлбөрийг хэрэгжүүлэх, банжигт одоогоор байхгүй байгаа салбар сайтуудыг бий болгох.
Орчин үеийн технологи болон програмчлалын шинэ хандлагуудаас хоцролгүй нэвтрүүлэхийг эрмэлзэх
Блогчид болон уншигчдад зориулсан арга хэмжээнүүдийг олшруулах гэх мэт олон ажлууд байгаа
Бид дөнгөж 4 сар л ажиллаж байна. Энэ хугацаанд бага биш зүйлсийг хийж амжууллаа
Банжиг нэт дахин нээгдсэнээс хойш олон ажлууд хийгдэж байгаа нь таалагдсан шүү.
Мэдээж зарим хүмүүст хангалтгүй мэт санагдаж байж болох ч миний хувьд өөрийн багийнхаа ажилд сэтгэл хангалуун байгаа.
Шинээр нээгдсэн цахиур хагалах блог хэсэг их таалагдсан. та энэ талаар танилцуулаач?
Аан энэ санаа анх яаж үүссэн гэхээр хүмүүс надаас уншууртай гоё блогууд юу байна гэж байнга асуудаг байсан юм. Би хэдэн мэддэг блогоосоо илүүг санал болгож чаддаггүй байсан.
Тэгээд л ер нь банжигт байгаа өөрөө мэдээллээ боловсруулан оруулдаг тэр нь бас хүмүст хэрэгтэй, сонирхолтой мэдээллүүдийг агуулсан блогуудыг нэг газар цуглуулаад тэрнийхээ линкийг л өнөөх хүмүүстээ шидчихэж байя гэсэн санаанаас үүдэлтэй
Үнэндээ банжигт хүмүүс нээх их ордоггүй боловч асар сайн блогууд тун олон байна.
Нэгдүгээрт нэг дороос тэднийг харах
Хоёрдугаарт тэднийг дэмжин урам өгч, сурталчилах зорилготой
Аанхан, бас хүмүүст хүргэх.г хүссэн бичлэгээ нэгжээр онцлох болгодог болсон тухайгаа? 
Тэр өмнө нь байсан үйлчилгээ.
Нэгдүгээрт хүн өөрийнхөө бичлэгийг олонтүмэнд сурталчилах боломж хоёрдугаарт банжигт бас нэг орлогын эх үүсвэр нэмэгдсэн хэрэг
Банжигт байдаг дуу хөгжмийн блогийн талаар ямар бодолтой байдаг вэ? Солонгос фэн блогууд.н талаар?
Зүгээр шүү дээ. Миний өсвөр насанд блог байсан бол би бас Майкл Жексоны юмуу, NKOTB, BSB, East17-ий блог хөтлөх л байсан байх.
Аанхан, би ч бас дууны блогтой л доо. Зохиогчийн эрх гэдэг зүйлийн талаар та тайлбарлаад өгөөч?
Зайлшгүй л мөрдөх ёстой зүйлс. Блогчид миний бичсэн бичлэгийг тэр, энэ өөрийнхөө сайтад миний нэр ч байхгүй ЮРЛ ч байхгүй тавьчихлаа гээд бөөн юм болдог доо.
За яг л тэр шүү дээ. Хэн нэгний хөлс хүчээ гарган авсан Фото, Дуу, Видео, Кино болон бусад уран бүтээлийг нэг нөхөр үнэ төлбөргүй ашиглах нь мэдээж буруу.  
Ер нь бол би банжиг.нэтийг хуулийн хүрээнд үйл ажиллага явуулдаг байлгахын төлөө хичээх болно. 
Тиймээс цаашдаа уран бүтээлчидтэй хамтран ажиллаж тэдний бүтээлийг зохих ёсоор үнэлэн олон түмэнд хүргэх талаар ажиллана
Монгол дуу оруулах гэхээр зохиогчийн эрх зөрчсөн болох гээд байдаг. Тэгээд гадаад дууны блог нэмэгдээд байгаа гэж боддог?
Мэдээж нэг өдөр тухайн орны элчин сайдын яамнаас ч юм уу? Зохиогчийн эрхийн байгууллагаас санал, гомдол ирвэл бид ч тэдний саналыг хүндэтгэн үзэх үүрэгтэй
Аанхан, банжиг медиа удахгүй нээгдэнэ гэсэн үг үү?
Банжиг медиагаас өмнө бид Boxoffice.mn гэсэн кино сурталчилгааны томоохон сайт нээхээр ажил дунд шатандаа ороод явж байна.
Банжиг.Медиа болон бусад хөгжөөнтэй, чөлөөт цагт зориулсан бүтээгдэхүүнүүдийг нэгтгэн нэг томоохон салбар болгон хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа.
Өмнө нь кино орчуулаад блогчид мөнгө авч байсан. Блогчид банжиг нэтээр дамжуулан орлоготой болох боломж байгаа юу?
Бид энэ асуудлыг маш олон талаас нь судлаж байна. Одоохондоо банжиг маань өөрөө ч мөнгө олох арга нь тийм сайн биш байгаа шүү дээ.
Тэгэхдээ удахгүй блогчид өөрийн бүтээлийг үнэлэх банжигтай хамтран ажиллаж бага боловч орлого олох болмжтой болно.
Аанхан, таатай мэдээ байна. Саяхан +18-ийн чухал яриа өрнөсөн. Энэ талаар та анхаарах ёстой зүйлсийг шинээр блог нээж байгаа хүмүүст зориулаад хүргээч?
Сайхан асуулт байна. Магадгүй чиний энэ ярилцлага банжигт тавигдвал хүмүүс Анжигай өөрөө асуулгасан гэж ч бодож магадгүй.
Банжигт хүмүүс маазрах гэж орж ирдэг. Магадгүй багагүй хувь нь байх. Би ч хаяа сайхан маазраад л явдаг. Тэгэхдээ бид хэдхэн зүйлийг л ойлгочих ёстой юм.
Нэгдүгээрт энэ бол Монгол улсад албан ёсны бүртгэлтэй компаний үйл ажиллагаа. Би Америкийн аль нэг хотоос варез ажиллуулаад байгаа хүүхэд биш шүү дээ. Тиймээс хууль журмандаа захирагдах хэрэгтэй.
Хоёрдугаарт: Бидэнд ёс зүйн хэм хэмжээ гэдэг зүйл зайлшгүй л байх ёстой. Тэр нь өөрөө хэнтэйгээ хаанаа маазрахын дэнс болж өгөх ёстой байх. Хууль дүрмээсээ ч илүү
Гуравдугаарт: Бидний эрх бусдын эрхээр хязгаарлагддаг гэдгийг ухамсарламаар байна. Энэ нь та олон хүнд таалагддаг байхаас гадна олон хүнд таалагдахгүй байж болохыг ухаарах юм шүү дээ. ТИймээс хүрээнийхээ хүмүүст зориулсан блогийг байгаа техникийн боломж дээрээ тулгуурлаад хийгээд яв гэсэн шаардлагаас үүдэлтэй багахан хэмжээний скандал үүсэв дээ.
Би энийг байх ёстой шаардлага л гэж үзэж байгаа.
Сүүлийн асуулт. Та блог уншигчдад зориулаад миний асууж амжаагүй асуулт байвал хүргээч?
Монголд болон дэлхийд асар олон үнэгүй чөлөөтэй блог сайтууд байгаа. Тэдэн дундаас банжигыг сонгон бичиж, уншиж байгаа хүмүүст бүгдэд нь баярлалаа.
Бидний үйл ажиллагаа өргөжихийн хирээр энэ сайтын уншигчдын тоо нэмэгдэн таны оруулсан мэдээллийг /контент гэх ёстой байх/ илүү олон хүмүүс үздэг болно.
Бид үүний төлөө л ажиллаж байгаа.
Ёс зүйтэй сайхан блогчин байгаарай л гэж хүсэх байна...
Зав гарган сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд баярлалаа.

Сэтгэгдэлүүд:

1. tuskagiin_blog | 2011-04-23 20:00:31
Уншаад л гарлаа.Бито сурвалжлагч юм уу.
2. ugluuniixvn | 2011-04-23 20:22:04
shan yrilstlaga boljee
3. bestsniper | 2011-04-23 20:36:27
сайхан ярилцлага болжээ Бито, зарим нэг блог хөтөлдөг хүмүүст хэрэгтэй мэдээлэл байна
4. OkiMoki | 2011-04-23 20:43:38
сайхан ярилцлага байна..
5. skillmaster | 2011-04-23 21:37:18
Sonirholtoi yariltslaga boljee hoo.Oshoo olon sonirholtoi yariltslaguudiig hiigeerei mon buh banjigchihddaa amjilt husii!
6. bestptcsites1 (зочин) | 2011-04-24 05:13:34
www.new-bestptcsites.blogspot.com ийшээ орж бүртгүүлж реклам уншуулж мөнгө олоорой найдвартай мөнгөө өгдөг. Цалин авсан баримт байгаа bestptcsites1@yahoo.com -оор холбогдоно уу
7. Бито | 2011-04-24 11:51:55
tuskagiin_blog - сайн уу? Сурвалжлагч бишээ, сонирхогч...
8. Бито | 2011-04-24 11:53:56
ugluuniixvn - баярлалаа, тавтай морил...
9. shulgashaazgai (зочин) | 2011-04-24 11:57:13
uulhunuu shinekov 2iig sanachihlaa ingeel huurhun huurhun yariltslaga oruuldag bsan uulhunuu hureed ireesei banjigtaa saihan yariltslaga bna
10. Бито | 2011-04-24 12:00:23
bestsniper - баярлалаа, шинээр хийх зүйлийг нь сонирхоод бусдад сонирхолтой байх болов уу гээд л...
11. Бито | 2011-04-24 12:00:56
OkiMoki - Сайн уу? Тавтай морил...
12. Бито | 2011-04-24 12:01:51
skillmaster - Баярлалаа андаа, ойрд яагаад харагдахгүй байнаа?
13. Rush | 2011-04-24 12:03:57
банжиг гэж юугсэн үгийн бол эдр
14. Бито | 2011-04-24 12:04:41
shulgashaazgai - аанхан, хурдан ирээсэй...
15. shulgashaazgai (зочин) | 2011-04-24 12:10:52
hehe neeree yu gesen ugiin bol banjig anjigai ah 2 ihee uchirtai holbogdson bh nereeree hurtel banjig n b hasval tgd anjig boloh geed bn
16. Бито | 2011-04-24 12:14:39
Rush - Энэ тухай нээрээ асуугаагүй юм байна шүү...
17. Бито | 2011-04-24 12:16:40
shulgashaazgai - Нэг хүний эгчийн нэр гэдэг бил үү? Юу билээ...
18. shulgashaazgai (зочин) | 2011-04-24 12:22:15
hehe bi medehgui ee daraa anjigai ahaas asuunaa
аанхаа, Ярьж хэлж байж л хүн хүлээж авна л даа, уншлаа. Шинэ ярилцлага шиг бн.
20. chebka (зочин) | 2011-04-24 20:18:18
yun goyin
banjigin bossudad amjilt husie aa
21. anjigai | 2011-04-24 21:11:01
Банжиг гэж Хүжийгийн эгчийн нэр. Одоо бол Монголын томоохон портал сайтын нэр болчихож дээ. ккк

Ийм хурдан оруулах байсан юм уу? хэ хэ Гялайлаа.
22. jirgee | 2011-04-24 21:17:34
anjgai, bi chamaas yum asuuj bna, blogchdoo xundetgeed asuultad xariulagtii......
23. ugluuniixvn | 2011-04-25 08:33:26
poooh banjig gej huniii ner bsiimuu ystoi tegej bodoj bgaguim bn medku ymaa medej avlaa bn kkk
24. *С И М О Н А* | 2011-04-25 22:13:42
сайхан ярилцлага байна
25. Жиргэдэг нохой | 2011-04-27 23:41:45
Аан гоё ярилцлага байна. Харин энэ монгол дууны асуудал дээр бол зохиогчийн эрх зөрчинө гэж одоохондоо байхгүй шүүдээ. Манай дуучид чинь өөрсдөө л гүйж фм радио болон сайтуудын админуудаар тараалгадаг. Тэгэхээр дуу бол зүгээр. Харин кино л ... Харин энэ загвар хулгайлж тараагаад байгаа блогуудыг хаавал зүгээр байх юм. Их ч бага ч бас л тэр чинь оюуны өмчшдээ ккк Анжигайд зориулаад хэлэв.
26. Aagii | 2011-04-28 09:46:55
yg unen sn blog bcihdeg shan zaluuchuud bna shuu
27. Aagii | 2011-04-28 09:47:27
banjigiin buh zaluust amjilt husii
28. Бито | 2011-04-29 14:19:30
Диваажингийн хоригдол - Сайн уу? 4.23нд болсон ярилцлага.
29. Бито | 2011-04-29 14:21:47
chebka - Сайн уу? сонирхолтой байсан бол баяртай байнаа.
30. Бито | 2011-04-29 14:25:04
Anjigai - сайн уу? тэр орой л оруулсан юмаа...
31. Бито | 2011-04-29 14:27:00
Жиргээ -
32. Бито | 2011-04-29 14:28:03
Өглөөний хүн - сонирхолтой нэр байгаа биз
33. Хүжий | 2011-04-29 14:28:43
Бичлэгийн гарчигаа.

"Үнэндээ хүмүүс нээх их ордоггүй боловч асар сайн блогууд банжигт тун олон байна"

гээд сольж болох уу? Тэгэхгүй бол утга нь их өөр болж харагдаад байна
34. Бито | 2011-04-29 14:28:47
Симона Симохо Симуля - Сайн уу? Тавтай морил...
35. angelic_universe | 2011-04-29 14:33:04
Амжилт
36. bolorshuuder | 2011-04-29 14:33:53
Хүжий дээр ЛАЙК.
37. bolorshuuder | 2011-04-29 14:35:02
БИТО дээр бүүр том ЛАЙК. хэхэ.
38. Бито | 2011-04-29 14:35:02
Хүжий - Аанхан, гарчигаа өөрчиллөө.
39. Бито | 2011-04-29 14:37:55
Жиргэдэг нохой - Энэ талаар банжиг нэтийн админууд тодорхой тайлбар өгөх байхаа. Зохиогч нь зөвшөөрсөн бол мэдээж болно. Зохиогчийн зөвшөөрөлгүй copy paste хийж байгаа талаар ярилцаж байна.
40. Хүжий | 2011-04-29 14:44:35
Энэ хүмүүс тэр дээр лайк гээд бичих юм. Энийг ер нь сэтгэгдэл бүр дээр лайк дардаг юм нэг мөр хийчвэл амар юмуу аан.
41. ЗОРИГТ8 | 2011-04-29 15:08:52
madness-ийн дуучин залуу шиг гарчээ
42. МөТу | 2011-04-29 18:00:08
40 дээр лайк. Тэгж тус болооч, бас зохисгүй гэдэг юм байвал ч бас гоооя
43. Бито | 2011-04-30 15:12:10
Аагий - Чамд ч бас амжилт...
Болоршүүдэр - Баярлалаа
44. Бито | 2011-04-30 15:13:50
Хүжий - Харин тийм зүйл байвал гоё шүү
45. Бито | 2011-04-30 15:14:38
МөТу дээр лайк...
46. Light-Most | 2011-05-02 15:18:09
Жинхэнэ админ гэсэн нэрэндээ зохицсон хүн байна даа.
47. ChrystalClements28 (зочин) | 2011-05-21 00:39:26
I would like professionals to save me. I guess some one can aid me accomplish high quality academic assignments. I do not have got enough time to explore the internet to get term paper help.
48. ЗОЛЪЯ | 2011-05-21 01:12:16
БИТО чи үнэхээр сайн байна аа

Магтмаар байна
49. xoxotush | 2011-05-21 03:30:42
hehe gants neg yum asuuchyaa,.. bolohuu??
Banjigiin huuli duremend +18 ajilluulj bolohgui, oruulahaar bol zaagtai oruulna entr gsn zaalt bdag yumuu, erni blogchid murduh estoi huuli durem gej bdag yumuu ??
Бидэнд ёс зүйн хэм хэмжээ гэдэг зүйл зайлшгүй л байх ёстой. Тэр нь өөрөө хэнтэйгээ хаанаа маазрахын дэнс болж өгөх ёстой байх. Хууль дүрмээсээ ч илүү
bodit amidral deer todorhoi ld, gehdee ene chn kiber ertsunts gdg utgaaraa magadgui end 8 nastaigaas 80 nastan hurtel l bgaa bh, bugd negnee medehgui, tiim ch bolohoor yaaj henteigee yajshuuhan maazrahaa yalgaj salgah yumbe?
magadgui end blogchid heterhii negnee tanidag meddeg bolsontoi holbootoi ch yumshig, ah zahtai baina shuu gsn sanaa tsuhalzaad ch bh shig kk (buruu bodchihson bol uuchlaarai kk)
gehdee blog bol blog l bizdee, kiber ertunts, end negnee gutgen doromjilj, hen negniihee bichlegiig huulbarlan hulgailj, hun alj turee taldaggui l yum bol yamar yumiig ni hem hemjeetei bh geed bgaam boloo ?
hehe zaa buruu yum asuutsan bol dahiad uuuuuuchlarai gehde teneg asuult gej bdaggui gesen ug bdgiin bna le kkk
50. УУЖИМ | 2011-06-04 13:37:16
huuuh, yaasan olon hunees yariltslaga avaad niitelsen yum be? yaaj ingej tsag zavaa zohitsuuldag bainaa, suraltsah yumsoon.

Aanhan, Anjigai gej iim hun baidag yum baina.blog-r ni l heseed bdag bsan.. taniltslaa. hehe

Amjilt husy, yarisan, yariltssan 2uuland ni.


Responses

0 Respones to "Ярилцлага: Анжигай"

Post a Comment

Битогийн гэрт тавтай морил...

 

Заримдаа

Өнгөрсөн он жилүүдэд миний хийсэн бүх зүйл зөвхөн чиний төлөө л байсан. Зүүд зэрэглээ шиг өдрүүд өнгөрсөөр, чамтай байсан гоё өдрүүд дурсагдсаар... Анхны гэсэн бүхний эзэн чи шүү... Харсан, сонссон бүх л зүйл чамайг сануулах юм. Санаж байна...
Эхэнд очих Copyright © 2010 | Platinum Converted by HackTutors