Ярилцлага: Мөнх-Од



 Өнөөдрөөс блогт ярилцлага гэсэн булан нээгдэж байна. 
 Эхний зочноор Ми-8 нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэн залуусын дурсгалд   зориулсан "Хайрлаагүй амь" киноны зохиолыг бичсэн Мөнх-Од оролцож байна.

 Хамгийн эхэнд та өөрийгөө танилцуулаач?
 За намайг Мөнхөө гэдэг. Би одоо хорин хэдэн настай, тодруулбал 23. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Хоёр хүүхэдтэй.
  Аанхан, кино зохиол бичих болсон талаар? Юу нөлөөлсөн бэ?
Манай нэг найз байдаг юм. Тэр урлагийн хүн л дээ. Тэр хүнээс л их юм сурсан. Миний хажууд дандаа л кино ярьдаг тийм хүн байдаг юм. Тэр л миний киноны хоббиг сэдрээж өгсөн.
 Тэгээд яагаад бичиж үзэж болохгүй гэж бодоод... Сураад л.   Хэзээ сурж дуусахыг нь мэдэхгүй. Хэзээ ч дуусахгүй байх гэж заримдаа боддог.
 Анх киногоо үзэхэд ямар байсан бэ?
Мэдээж их догдолж байсан. Миний бичсэн зүйл кино болсон байгаагаар нь ямар болсон бол гэж их хүлээж байсан.
Хүмүүс үзээд яаж хүлээж авах гээд л...
Зохиолоо ямар хугацаанд бичсэн бэ?
Хоёр сарын хугацаанд бичсэн.
Аанхан, одоо өөр сэдвээр ярилцах уу?
Орос хэл яаж сайн сурах вэ? Өөрийн бодлоосоо хуваалцаач.
Орос хэл дээр кино үзэх, бас орос хүнтэй ойр байж нөхөрлөвөл ярианы орос хэл сайн сурна.
Бичгийн орос хэл суръя гэвэл ном их унш, орчуулга сайн хий.
Орос дууны талаар ямар бодолтой байдаг вэ?
Орос дууны үг нь их гоё байдаг. Манай монгол дуунууд сэтгэл муу шингэсэн юм шиг санагддаг.
Сэтгэл судлалаар сурах болсон тухайгаа?
Санаандгүй сонголт болсон юмаа, гэхдээ эргээд бодоход их баярладаг. Сайхан мэргэжил. Би энэ чиглэлээрээ нэг юм хийж байгаа. Гэхдээ одоохондоо нууц.
Сэтгэл судлалд хүнийг эмчлэхэд дуу хөгжим нөлөөтэй байдаг уу?
Байж болно. Эмчилгээнийхээ аргаас л хамаарна. Тухайн хүнд эмчилгээ шаардлагатай болоод түүнд нь хөгжим эерэг нөлөө үзүүлж байвал энэ боломжтой.
Сэтгэл судлал монголд ямар шатанд явж байна вэ? Бараг бүх америк кинонд сэтгэл судлаачид бүх зүйлээ яриад, сэтгэл судлаач тэмдэглээд байдаг. Энэ кино юу? Эсвэл байдаг уу?
Америкт байдаг. Монголд ямар нэг юм болохгүй бол хүмүүс Гандан хийд, сүм гээд итгэдэг бурхан шашиндаа очоод асуудлыг шийддэг. Зарим нэг нь аргаа олохгүй бол асуудалд унаад л өнгөрдөг.
Аанхан, энэ мэргэжилтэй хүмүүс олон хүнтэй харьцаад өөрсдөө стрессэнд ордог уу?
Мэдээж, ихэнх хүмүүс мэддэгүйг мэддэг учраас зарим сэтгэл судлаачид гутранги болсон байдаг. Эргэн тойрныхоо сайн муу бүх мэдээллийг авах чадвартай. Энгийн хүмүүсийн анзаараагүйг мэддэг.
Ярилцлага өгсөнд баярлалаа, танд амжилт хүсье.
Чамд ч бас амжилт хүсье...

Сэтгэгдэлүүд:

1. E.C (зочин) | 2011-04-24 00:42:53
goy kino shuu. goy yriltslaga boljee. gexdee yriltslaga chini arai l bogino sanagdaj bna.
2. Бито | 2011-04-24 11:38:37
Edvard - сайн уу? андаа. Харин тийм гоё кино шүү... Энэ тал дээр анхаарах болноо.


Responses

0 Respones to "Ярилцлага: Мөнх-Од"

Post a Comment

Битогийн гэрт тавтай морил...

 

Заримдаа

Өнгөрсөн он жилүүдэд миний хийсэн бүх зүйл зөвхөн чиний төлөө л байсан. Зүүд зэрэглээ шиг өдрүүд өнгөрсөөр, чамтай байсан гоё өдрүүд дурсагдсаар... Анхны гэсэн бүхний эзэн чи шүү... Харсан, сонссон бүх л зүйл чамайг сануулах юм. Санаж байна...
Эхэнд очих Copyright © 2010 | Platinum Converted by HackTutors