Ярилцлага: С.Мөнхбаяр



Өнөөдөр манай зочноор Magic choice сургалтын төвийн гүйцэтгэх захирал С.Мөнхбаяр оролцож байна.

Та эхлээд өөрийгөө танилцуулна уу? Та нягтлан бодогч мэргэжлийг хаана эзэмшсэн бэ?
С.Мөнхбаяр: Миний нэрийг С.Мөнхбаяр гэдэг. 2001 онд НББ-ийн Мандах дээд сургуулийг Нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. 2003-2007 он хүртэл Номадсын сүлжээ ресторанд ерөнхий нягтлан бодогчоор, 2007 оноос хойш Мэжик чойс сургалтын төвийн захиралаар, 2010 оноос эхлэн Шидэт Сонголт Аудит ХХК-д аудитороор ажиллаж байна.

Энэ сургалтыг төвийг нээх болсон тухайгаа? Мөн бусад сургалтын төвөөс онцлог?
С.Мөнхбаяр: Мэжикчойс сургалтын төв үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн шалтгаан нь MagicFinance санхүү, татварын програмтай холбоотой байдаг. Анх 2007 оны 2 сараас эхлэн MagicFinance програмыг худалдаалж эхэлсэн бөгөөд хэрэглэгчид нэмэгдэх тутам програмын сургалт, үйлчилгээний асуудлаар үйлчилгээ үзүүлэх зайлшгүй шаардлага гарч ирсэн.
Энэ үүднээс Мэжикчойс ХХК  2007 оны 5 сарын 16 нд байгуулагдаж, 2007 оны 7 сараас эхлэн MagicFinance програмыг ашиглан Санхүү, татварын тайлан гаргах сургалтыг Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн хичээлийн 1-р байранд явуулж эхэлсэн. ХҮДС бол манай сургалтын төвд их ээлтэй газар гэж боддог. Тиймээс ХҮДС-ийн хамт олондоо баярлаж явдаг аа хэлмээр байна.
 Тухайн үед Санхүү, НББ-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сургалтын төвүүдээс ялгагдах онцлог нь сургалтанд хамрагдсан хүмүүст MagicFinance програмыг бэлэг болгон өгдөг, мөн сургалтын хугацаа хамгийн бага буюу 7-14 хоногийн хугацаатай байсан.
 Үүнээс хойш 2010 оноос эхлэн няравын 7 хоногийн сургалт, 2011 оноос эхлэн татварын 7 хоногийн сургалтуудыг хөтөлбөртөө нэмж суралцагчдын түвшингээс хамаарч 7,14,21,30 хоногийн сургалтууд, Мөн гэрээгээр Санхүү, татварын тайлан гаргах, санхүүгийн зөвлөгөө өгөх, MagicFinance санхүү, татварын програмын худалдаа, Аудитын үйлчилгээ, www.sanhuu.mn сайт зэрэг чиглэлүүдээр үйл ажиллагаагаа өргөтгөн явуулж байна. Бид Бүгдийг нь биш, чухлыг нь заана гэсэн зарчим баримталдаг.
Нягтлан бодогч бэлтгэдэг их дээд сургуулиудын сургалтын талаар таны бодол?
С.Мөнхбаяр: Бид сургалтаа Нягтлангийн ажил няраваас эхэлдэг гэсэн үгнээс эхэлдэг. Нягтлангууд Няравын өгсөн мэдээллийг ашиглаж санхүүгийн тайлан гаргах ёстой байдаг. Гэтэл Дээд сургууль төгссөн нягтлангууд няравын ажлын талаар төсөөлөл багатай байдаг. Учир нь 4-н жилийн дээд сургуулиудын хичээлийн програмд няравын талаарх ойлголт хичээлийг бараг л үздэггүй.
Дадлагын ажлаар үзэх ёстой байдаг боловч ихэнх нь халтуурддаг. Багш нь ч тэр, оюутан нь ч тэр. Багш нарын ихэнх нь сургуулиа төгсөөд л багш хийсэн оюутнууд байдаг. Тэдэнд нягтлангийн ажил хийж байсан туршлага болон, няравын талаарх ойлголт бага. Тиймээс дээд сургуулиуд энэ тал дээр анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг. Сургуулиудын хувьд Мандах дээд сургууль, СЭЗДС-иуд сайн боловсон хүчин бэлтгэдэг гэж боддог. Энэ сургуулиудыг А, Б үнэлгээтэй төгссөн оюутнууд бол хоосонгүй байх ёстой.
 Зарим оюутнууд хичээлд сууж байхдаа тухайн хичээл нь амьдрал дээр яг тийм байдаггүй, практик дээр сурна гэсэн байдлаар хичээлдээ идэвхгүй болох тохиолдол байдаг. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
С.Мөнхбаяр: Нэгэнт хичээлээсээ хоцорчихсон оюутан өөртөө итгэлгүй болчихдог. Тэгээд нөхөж ойлгохынхоо оронд  онц сурлагатангуудаасаа яаж хуулах вэ, багшийгаа яаж аргалах вэ гэдгээ л боддог. Тэгээд л тэр нөхдүүд энэ байдлаа ингэж тайлбарладаг байх. Гэхдээ дээд сургуулиуд практикт байдаггүй онолын юм заах нь элбэг байдаг нь бас үнэн.
 Та бусад аймагт сургалтын төвөө нээх үү? Дорнод аймагт нээх боломж байгаа юу?
С.Мөнхбаяр: Одоогоор хэлж мэдэхгүй байна. Салбар нээх эсэх нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Жишээ нь Манай Дархан, Эрдэнэтийн сургалтын төвүүд маш сайн ажиллаж байгаа. Энэ нь хариуцаад ажиллаж байгаа хүмүүсээсээ шалтгаалж байна уу гэж боддог.

Мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтад бэлдэж байгаа нягтлан бодогчдод энэ чиглэлээр сургалт явуулах уу?
С.Мөнхбаяр: Энэ чиглэлийн сургалтыг Монголын Мэргэшсэн нягтлан бодогчдын институт зохион байгуулдаг. Олон жил зохион байгуулж байгаа, хамгийн туршлагатай газар гэж боддог.
Тиймээс тэднээс сайн сургалт зохион байгуулж чадахгүй бол энэ чиглэлийн сургалтыг явуулах шаардлагагүй байх. Одоогоор тийм бодол алга байна.

Энэ мэргэжлээр сурч байгаа залууст өгөх таны зөвлөгөө? Амжилттай сурахын тулд анхаарах ёстой гол зүйл юу вэ?
 С.Мөнхбаяр:
1.       Зарим хүн хичээлийг багш зааж байхад ч юмуу эсвэл 1 уншаад л ойлгочихдог.
2.       Зарим хүмүүс хичээлээ хэд хэд уншиж байж ойлгодог. Багшийн зааж байгаа хичээлийг заримыг нь ойлгодог.
3.       Зарим хүмүүс хичээлээ уншаад ойлгодоггүй. Багшийн зааж байгаа хичээлийг бараг л ойлгохгүй талдаа. Харин бичиж байж ойлгодог.
Түүнээс хичээлийг огт ойлгодоггүй хүн гэж байдаггүй.
Тиймээс та хичээлээ ойлгохгүй бол 3 дахь аргыг нь хэрэглээд үзээрэй.
Би оюутан байхдаа Эдийн засгийн онолын хичээлийг хаячихсан байлаа. Тэгээд улсын шалгалт болоход 2 сар дутуу байхад 3 дахь аргыг нь хэрэглэсэн юм. Үр дүн нь Билетний бүх асуултад хариулж чаддаг болсон.

Magic finance программын талаар танилцуулаач? Ямар байгууллагад ашиглах боломжтой вэ?
С.Мөнхбаяр: Ашиглахад хялбар, гар ажиллагаа багатай. Жижиг Дунд байгууллагуудад зориулагдсан.  Сангийн яамны зөвшөөрөлтэй.
Ихэнх тайлангуудыг автоматаар гаргадаг. Жишээ нь:
Анхан шатны баримтууд, Ерөнхий дэвтэр, Ажлын хүснэгт, Цалин, Авлага өглөг, БМ, Санхүүгийн тайлангууд, ААНОАТ тайлан, ХХОАТ тайлан, НДШ тайлан, НӨАТ тайлан гэх мэт.
Мөн програмын шинэчлэгдсэн хувилбарыг хэрэглэгчиддээ үнэгүй суулгаж өгдөг.
Бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.sanhuu.mn сайтнаас авч болно.
 Танай байгууллагын хийхээр төлөвлөж байгаа ажлаас сонирхож болох уу?
С.Мөнхбаяр:
·    Одоо явуулж байгаа сургалт үйлчилгээгээ улам сайжруулж чанаржуулах,
·   Манайх Мэжик чойс санхүү, бизнесийн сургалтын төв гэж явдаг. Тиймээc нярав, нягтлан, програм, татварын сургалтуудаас гадна 2011 оны 9 сараас Бизнесийн чиглэлийн сургалтыг явуулж эхлэхээр төлөвлөж байна.
·   www.sanhuu.mn сайтыг энэ чиглэлийн тэргүүлэх сайт болгох зэрэгт илүү анхаарлаа хандуулж ажиллах болно.
· Мөн 2010 оны 2 сараас эхлэн Шидэт Сонголт Аудит ХХК байгуулагдаж Аудитын салбарт шинээр үйл ажиллагаагаа явуулж эхэлж байгаа. Тиймээс Хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ Сайн аудитын үйлчилгээ үзүүлдэг байх тал дээр илүү анхаарч ажиллах болно.
Танаас хүмүүс байнга асуудаг байх л даа. 14 хоногт тайлан гаргаж сурах юм бол 4 жил сурах хэрэг байгаа юм уу? Та энэ талаар тайлбар өгөөч?
С.Мөнхбаяр: Бакалаврын диплом хэрэгтэй бол дээд сургуульд сурах хэрэгтэй.
Санхүүгийн Тайлан гаргаж сурна гэвэл санхүү, НББ-ийн сургалтын төвүүдээс сонгож байгаад нэгэнд нь суугаад үзэхэд буруудах зүйл огт байхгүй.
 Манай хувьд 2007-2009 онуудад 14 хоногийн сургалт явуулдаг байсан. Тиймээс хүмүүс 14 хоногийн сургалтын төв гэдгээр нь манайхыг мэддэг болсон байх.
 Харин 2010-2011 онуудад няравын болон татварын сургалтууд нэмэгдэж 7,14,21,30 хоногийн сургалтуудаа явуулж байгаа.
Сүүлийн асуулт. Та блог уншигчдад зориулаад миний асууж амжаагүй асуулт байвал хүргээч?
С.Мөнхбаяр: Дээд сургууль төгсөөд санхүүгийн тайлан гаргаж чадахгүй төгссөн оюутнууд байдаг.
Мөн сургалтийн төв төгсөөд санхүүгийн тайлан гаргаж чадахгүй хүмүүс ч байдаг.
 Үүний эсрэгээр дээд сургууль төгсөөд санхүүгийн тайлан гаргаж чаддаг болж төгссөн оюутнууд байдаг.
Мөн сургалтын төв төгсөөд санхүүгийн тайлан гаргаж чаддаг болсон хүмүүс ч байдаг.
 Эндээс дүгнэлт хийгээд үзэхэд: Сурна сурахгүй байна гэдэг нь хүний тухайн зүйлд хандаж байгаа хандлага болон хичээл зүтгэлийн асуудал юм. Хэрэв та өөрийгөө хандлага сайтай, хичээл зүтгэлтэй гэж бодож байгаа бол манай сургалтын төвийг зориорой. Мөн banjig.net ийнхэндээ ажлын өндөр амжилт хүсье.
 Зав гарган сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд баярлалаа.

Сэтгэгдэлүүд:

1. anjigai | 2011-05-10 22:33:00
Зиа бас л сайхан ярилцлага болж. Хамтран ажиллагч маань байгаа юм.
2. Түвшин (зочин) | 2011-05-11 05:49:04
Энэ төвийг сонирхоод л байгаа. Ярилцлага таалагдлаа.
3. Бито | 2011-05-11 07:37:19
Анжигай - Тавтай морил
4. Бито | 2011-05-11 07:38:35
Түвшин - Сайн уу? Надад ч бас сонирхолтой санагдаад...
5. Urnaa (зочин) | 2011-05-11 13:19:30
Magic Choice-iinhondoo amjilt husey.
Ta buhnii tuslamjtai uuruu sanhuu, tatvariinhaa tailang gargaj sursan. bayarlaj yavdagaa ene dashramd helchiy.
6. Болороо (зочин) | 2011-05-11 16:47:05
их сайхан ярилцлага болсон байна.сонирхолтой мэдээлэл өгсөнд баярлалаа.хүн өөрөө л ер нь хичээвэл юуг ч гэсэн сурах чадвартай гэж боддог шүү.
7. Бито | 2011-05-12 09:09:42
Urnaa - амжилт
8. Бито | 2011-05-12 09:11:16
Болороо - Аанхан, тавтай морил
9. jun (зочин) | 2011-05-27 23:51:23
Мэжикийн сургалт ёстой давгүйм байна лээ шүү хүмүүсээ.Сурсан хэргээ гаргаад одоо ажиллаад явж байна даа
10. sanhuu (зочин) | 2011-06-03 17:21:47
http://www.sanhuu.mn/about-us/2011-05-27-05-46-18/events/1689-2011-05-26-10-21-31.html


Responses

0 Respones to "Ярилцлага: С.Мөнхбаяр"

Post a Comment

Битогийн гэрт тавтай морил...

 

Заримдаа

Өнгөрсөн он жилүүдэд миний хийсэн бүх зүйл зөвхөн чиний төлөө л байсан. Зүүд зэрэглээ шиг өдрүүд өнгөрсөөр, чамтай байсан гоё өдрүүд дурсагдсаар... Анхны гэсэн бүхний эзэн чи шүү... Харсан, сонссон бүх л зүйл чамайг сануулах юм. Санаж байна...
Эхэнд очих Copyright © 2010 | Platinum Converted by HackTutors