Санхүүгийн байдлын шинжилгээ



Аливаа байгууллагын санхүүгийн чадавхыг үнэлэхдээ нэг талаас төлбөрийн чадварыг нөгөө талаас үйл ажиллагааных нь цаашдын хэтийн төлөв, санхүүгийн чадвартайнь холбон авч үздэг. Санхүүгийн тогтвортой байдал нь тухайн байгууллагын санхүүгийн нөөцийн бүтэц бүрэлдэхүүн өөрийн ба гадны капиталын оролцоотойгоор тодорхойлогдоно. Тогтвортой байдлыг үнэлэхэд үнэмлэхүй болон харьцангуй үзүүлэлтийг тодорхойлно.

Үнэмлэхүй:
А Материаллаг нөөцийн зардал > Өөрийн эргэлтийн капитал + БХӨТ5
БХӨТ5 /Хүүтэй зээлийн төлбөр/
Б Материаллаг нөөцийн зардал < Өөрийн эргэлтийн капитал + БХӨТ5 санхүүгийн хямралд орсон үе.
Харьцангуй:

Бие даалтын коэффицент
К6=Эзний өмч / Нийт хөрөнгө
Гадаад эх үүсвэрээс хараат бусаар зөвхөн өөрийн санхүүжилтээр бие дааж үйл ажиллагаагаа явуулах чадварыг илэрхийлнэ.Энэ нь 0,5 – 0,6 буюу 60% - с багагүй байвал зохимжтой. Өөрийн капиталын оролцоо их байх тусам зээлдүүлэгчдийн итгэл нэмэгдэж тэдний хүлээх эрсдэл буурах болно. Энэ зорилгоор байгууллагын менежерүүд олсон ашгаасаааль болох ахиуц хэсгийг дотоод эргэлтэнд үлдээж, өөрийн капиталыг өсгөх бодлого явуулах ёстой. Өөрийн капиталыг өсгөх арга замууд:
А Хуримтлагдсан ашиг, элэгдлийн шимтгэлийн өсөлт
Б Хувь нийлүүлсэн капиталыг нэмэгдүүлэх
В Хувьцааны зах зээлийн үнийг өсгөх
Г Хөрөнгийн үнэлгээ, хандив тусламж авах

Хараат байдлын коэффицент
К7=Нийт хөрөнгө / Өөрийн капитал

Коэффицентын утга нь нэгээс хоёрын хооронд байвал зохимжтой. Хэрвээ энэ утгань 1.5 гэж гарсанбол нийт хөрөнгийн 3/2 нь өөрийн, 3/1 нь гадны капитал болохыг харуулна.

Эх үүсвэрийн коэффицент
К8=Гадны капитал / Өөрийн капитал
Утга нь нэг байвал зохимжтой.

Урт хугацаат зээлийн төлбөрийн оролцоо
К9=Црт хугацаат өр төлбөр/Нийт хөрөнгө

Өөрийн эргэлтийн капиталын зохицуулалт
К10= Өөрийн эргэлтийн капитал / Нийт хөрөнгө


Responses

0 Respones to "Санхүүгийн байдлын шинжилгээ"

Post a Comment

Битогийн гэрт тавтай морил...

 

Заримдаа

Өнгөрсөн он жилүүдэд миний хийсэн бүх зүйл зөвхөн чиний төлөө л байсан. Зүүд зэрэглээ шиг өдрүүд өнгөрсөөр, чамтай байсан гоё өдрүүд дурсагдсаар... Анхны гэсэн бүхний эзэн чи шүү... Харсан, сонссон бүх л зүйл чамайг сануулах юм. Санаж байна...
Эхэнд очих Copyright © 2010 | Platinum Converted by HackTutors