Төлбөрийн чадварын шинжилгээ



Төлбөрийн чадвар гэдэг нь хүлээгдэж буй төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулах чадварыг харуулдаг.
ААНБ-н төлбөрийн чадварыг төлбөрийн чадварыг үнэлэхийн тулд төлбөрийнхэрэгслүүдийг төлбөр барагдуулах чадвараар нь, нөгөө талаас өр төлбөрийг нэхэмжлэгдэлх байдлаар ангилан балансын уялдаа холбоонд үндэслэн дүгнэлт өгч болно.
Төлбөрийн хэрэгслүүдийг төлбөр барагдуулах чадвар буюу хөрвөх чадвараар нь:
А1 – Мөнгө үнэт цаас /хурдан хөрвөх/
А2 – Авлага /Хурдан борлогдох хөрөнгө/
А3 – Зардал ба нөөц /удаан борлогдох хөрөнгө/
А4 – Үндсэн хөрөнгө ба хөрөнгө оруулалт борлогдоход хэцүү гэж ангилна.


Өр төлбөрийг нэхэмжлэгдэх байдлаар нь
П1 – Яаравчлагдсан өр /1-3 сарын хугацаатай/
П2 – Богино хугацаат зээл /3-6 сар/
П3 – Урт хугацаат өр төлбөр /6 сараас дээш сар /
П4 – Байнгын эх үүсвэр буюу хувь нийлүүлсэн хөрөнгө
П1,П2 нь байгууллагын төлбөрийн өнөөгийн боломжийг үнэлэхд ашиглана.
П3,П4 нь хэтийн боломжийг харахад ашиглана
Байгууллагын төлбөрийн чадварыг нарийн тодорхойлох боломжтой.
Ингэхийн тулд:
1 Цэвэр эргэлтийн хөрөнгө=  нийт эргэлтийн хөрөнгө – Богино хугацаат өр төлбөр

2 Нөхөлтийн коэффицент буюу эргэлтийн харьцааг К1 –ээр илэрхийлнэ.
К1=Эргэлтийн хөрөнгө/ Богино хугацаат өр төлбөр 
Энэ нь богино хугацаат өр төлбөрүүд эргэлтийн хөрөнгөөр хэрхэн баталгаажсаныг харуулдаг бөгөөд ойролцоогоор 2-3-н хооронд байвал зохимжтой юм.

Төлбөрийн ойрын боломж буюу түргэн хөрвөх хөрөнгийн харьцаа
К2=Мөнгөн хөрөнгө + Авлага / Богино хугацаат өр төлбөр
Энэ харьцааг төлбөрийг барагдуулахад нэн түрүүнд дайчлагдсан хөрөнгүүд нь хүрэлцэхүйц байгаа эсэхийг харуулдаг. 0,8 – 1 хооронд байвал хэвийн гэж үзнэ.

Төлбөрийн өнөөгийн боломж буюу үнэмлэхүй хөрвөх хөрөнгийн харьцаа.
К3=Мөнгөн хөрөнгө + Түргэн борлогдох үнэт цаас / богино хугацаат өр төлбөр
Энэ харьцаа нь байгууллагын төлбөрийн өнөөгийн чадварыг харуулах ба зохимжтой утга нь 0,2 байна.

Ажлын капиталын зохицуулалт
К4=Ажлын капитал / Өөрийн капитал  
Ажлын капитал=Эргэлтийн хөрөнгө - богино хугацаат өр төлбөр

Өөрийн эргэлтийн капиталын хангамж
К5=Өөрийн капитал+ УХӨТ- Үндсэн хөрөнгө / Нийт эргэлтийн хөрөнгө

Эргэлтийн хөрөнгийн хувийн жин
К6=Эргэлтийн хөрөнгө / Нийт эргэлтийн хөрөнгө

Цэвэр эргэлтийн хөрөнгийн хувийн жин = Цэвэр эргэлтийн хөрөнгө/Нийт эргэлтийн хөрөнгө


Responses

0 Respones to "Төлбөрийн чадварын шинжилгээ"

Post a Comment

Битогийн гэрт тавтай морил...

 

Заримдаа

Өнгөрсөн он жилүүдэд миний хийсэн бүх зүйл зөвхөн чиний төлөө л байсан. Зүүд зэрэглээ шиг өдрүүд өнгөрсөөр, чамтай байсан гоё өдрүүд дурсагдсаар... Анхны гэсэн бүхний эзэн чи шүү... Харсан, сонссон бүх л зүйл чамайг сануулах юм. Санаж байна...
Эхэнд очих Copyright © 2010 | Platinum Converted by HackTutors