Хялбар хайчилбар хийх




Үүнийг хийхэд 2 зураг хэрэгтэй. Эхнийх нь үндсэн дүрс, нөгөө зураг нь дүрсээ барин хайчлах зураг. Энэ жишээн дээр
Эхний зургаар Монгол улсын газрын зураг. Дараагийн зургаар тэнгэрийн зураг сонголоо.
#1Эхний алхам бол дүрс зурагнаас илүү хэсгийг баллуурдан арилган дүрсээ гаргах.
Үүний тулд eraser tool-г сонгоно. (зурагт улаанаар тэмдэглэв). Хэрэв сонгосон дүрсийн фон хэсэг нь нэгэн ижил өнгө байвал eraser дээр хулганы солгой товчыг дараад magic eraser tool-г сонгоод арилгах хэсэг дээр дарна.


Дэвсгэр цагаан өнгө нь арилсан байдал:

#2 Layer цонхны Fx дээр даран тохиргооны хэсгийг нээнэ. Нээгдэх цонхноос color overlay сонгоно. Энэ нь дүрсийг нэгэн жигд өнгөтэй болгодог учраас дүрс зөв сонгогдсон эсэхийг харахад хялбар болгодог.

#3 Одоо энэ дүрсээ бэлдсэн тэнгэрийн зургандаа оруулна. Үүний тулд дүрсэн дээрээ дараад, дараатай чигээрээ чирэн тэнгэрийн зурган дээр хулганаа аваачих хэрэгтэй.

#4 Дүрс минь зургандаа томдох эсвэл багадах зүйл гарвал ctrl товч болон T үсэг хамтад нь дараарай. Ингэснээр дүрсийг тойрсон хүрээ үүсэх болно. Энэ хүрээний цэгнүүдээс сонгог зургаа багасгаж, томруулж болно.

#5 Одоо тэнгэрийн зургаа дүрсэндээ зориулан хайчлана. Үүнийг хийхдээ Magic wand tool ашиглана. W үсэг дарснаар энэ шууд сонгогдох болно. Дүрсийг хүргэхгүй тэнгэрийн дуртай хэсэгт дарна. Ингэж харагдаж байна уу?

#6 Хэрэв ингэж харагдаж байгаа бол буруу, яагаад гэвэл бид 2 layer буюу зурагтай ажиллаж байгаа. Тэнгэрийн зураг сонгогдсон учраас ингэж харагдаж байгаа. Одоо layer цонхноос харж байгаад дүрсний зургаа #5-г давтан хийгээрэй. Ингэж харагдах болно.




#7 Одоо delete товч дараарай. Ингэж харагдах болно


#8 Одоо дүрстэй layer -ээ устгаад хараарай. Ингээд бид хайчилбар амжилттай хийж сурлаа. Үүнийг хүссэнээрээ чимэглээд юунд ч ашиглаж болно.


Responses

2 Respones to "Хялбар хайчилбар хийх"

e.d.cullen said...

andaa nuguu hudulguunt zurag hiidgee oruulaarai


March 19, 2011 at 7:38 AM
Бито said...

Аанхан, Мессенжерд ороод ирээрэй андаа.


March 19, 2011 at 7:25 PM

Post a Comment

Битогийн гэрт тавтай морил...

 

Заримдаа

Өнгөрсөн он жилүүдэд миний хийсэн бүх зүйл зөвхөн чиний төлөө л байсан. Зүүд зэрэглээ шиг өдрүүд өнгөрсөөр, чамтай байсан гоё өдрүүд дурсагдсаар... Анхны гэсэн бүхний эзэн чи шүү... Харсан, сонссон бүх л зүйл чамайг сануулах юм. Санаж байна...
Эхэнд очих Copyright © 2010 | Platinum Converted by HackTutors