Хамгийн эхэнд Style хэрхэн хийх талаар үзэх болно. Style гэдэг нь бичсэн үг болон сонгосон дүрсний өнгө төрхийг өөрчлөх ps-н чухал бүрэлдэхүүн.
Хамгийн хурдан хугацаанд хийж болох хялбар style-г хамт хийж үзье.
Эхний алхам:
Дурын хэмжээтэй хуудас үүсгэн үгээ бичнэ.
2: Дэвсгэр өнгөө хар эсвэл цагаанаар будна.
3: Layer цонхны Fx дээр даран тохиргооны хэсгийг нээнэ.
4: Stroke дээр дарна. Анх нээгдэхэд өнгө нь улаан байх ба улаан өнгөн дээр дараад нээгдэх өнгөний сонголтоос цагаан өнгө сонгоно. Энэ нь хүрээний өнгө юм.
5: Gradinet Overlay хэсгийг сонгоод цэнхэр болон бүдэг цэнхэр өнгийг сонгоно.
6: Drop shadow хэсгийг сонгоод #5-д сонгосон цэнхэрээс арай ууссан цэнхэр өнгийг сонгоно. Энэ нь үгний сүүдэр юм.
7: Ингээд бид Style - ээ хийж дууслаа
8: Хэрвээ #3-д нээсэн цонхоо хаагаагүй бул New style гэсэн дээр дарна. Хаасан бол ахиад нээгээрэй.
9: Нээгдэх цонхонд энэ style-д өөрийн хүссэн нэрээ өгөн хадгалаарай. Шинээр хийсэн Style нь style хэсгийн хамгийн сүүлд нэмэгддэг.
10: Одоо шинээр ахин өөр үг бичээрэй
11: Бичсэн үгээ сонгоод хадгалсан style дээрээ дараарай.
12: Ингээд бид style хийж сурлаа.
Жишээ зураг:
Ангилал: Photoshop, Style
Responses
0 Respones to "Ps дээр хэрхэн style хийх вэ?"
Post a Comment
Битогийн гэрт тавтай морил...